• Эхлэл
  • Эхнэрээ хөнөөсөн этгээдэд 17 жилийн хорих ял оноожээ

Эхнэрээ хөнөөсөн этгээдэд 17 жилийн хорих ял оноожээ

2016/12/26

Монгол улсын хувьд гэр бүлийн хүчирхийлэл энгийн нэгэн үзэгдл мэт болоод байгаа.

Гэр бүлийн хүчирхийлэлээс болж эмэгтэйчүүд болон хүүхдүүд ихэнхдээ хохирч үлддэг байна. 

Энэ төрлийн гэмт хэргийн гаралтын тоо өссөөр байна. Тодруулбал,

Согтуурсан үедээ өвчтэй эхнэрээ зодож, санаатайгаар амь насыг нь хөнөөсөн этгээдэд ял оноосон байна.

Уг хэрэг өнгөрсөн оны 11 дүгээр сард Говь-Алтай аймагт иргэн Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Н-г өвчний улмаас биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж зодож, амь насыг нь хохироосон хэрэг үйлдсэн байна.

Уг хэрэгт Говь-Алтай аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх хянан хэлэлцсэн байна.

Гэмт этгээдэд шүүхээс 17 жилийн хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна