• Эхлэл
  • Жорж Майкл таалал төгсчээ

Жорж Майкл таалал төгсчээ

2016/12/26

Их Британийн нэрт дуучин Жорж Майкл 54 насандаа таалал төгсчээ. Дуучин Английн Оксфордшир муж дахь гэртээ нас барсан байна.

Үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд цагдаа нар ямар нэг мэдээлэл өгөхгүй байгаа аж.

Цагдаагийнхан дуучныг үхэлд хүргэсэн байж болох ямар нэг сэжигтэй зүйл олж чадаагүй байна.

2011 онд Жорж Майкл уушгины хатгалгаа нь хүндэрч байжээ. Тухайн үед тэрбээр үхэл, амьдралын заагт байсан бөгөөд агааржуулах аппаратын улмаас дуу хоолойгоо алдаж болно гэж мэдээлж байсан аж. Гэвч дараа жил нь дуучин эрүүл саруул болсноо зарласан байна.

Майкл Жорж 1980-аад онд дуэт Wham-аар дуу хөгжмийн карьераа эхэлжээ. 1986 онд тэрбээр өөрт нь дэлхий даяар алдар нэр авчирсан соло карьераа эхлүүлсэн байна.

Майкл хоёр ч "Grammy" шагнал хүртсэн бөгөөд хамгийн амжилттай поп дуучдын нэг хэмээн тооцогддог байв. Дуучны дотны найз болох Британийн уран бүтээлч Элтон Жон эмгэнэл илэрхийлжээ.

Эх сурвалж: telegraph


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна