• Эхлэл
  • Л.Эрхэмбаяр:Шинэчилсэн бүртгэл үргэлжилнэ

Л.Эрхэмбаяр:Шинэчилсэн бүртгэл үргэлжилнэ

2016/12/26

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр намын даргын сонгуультай холбоотой хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрээр хурлын үеэр 2000 онд таван нам нийлэх үед батлахаа аваагүй, одоо авах хүсэлтэй байгаа хүмүүсийг бүртгэж, АН-ын даргын сонгуульд санал өгөх эрхээр нь хангах эрхзүйн үндсийг хангаж өгсөн АН-ын даргын тушаал гарсан тухай хэлж, өнөөдрөөс эхлэн шинээр элсэх хүсэлтэй болон батлахаа гээгдүүлсэн иргэд өөр, өөрийн харьяаллын орон нутгийн намууд дээр очиж шинэчилсэн бүртгэлд хамрагдахыг сануулав.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Ардчилсан намын даргын сонгуульд оролцох намын гишүүдийн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой Ардчилсан намын даргын тушаал гарсан.

Энэ тушаал нь орон нутгийн гишүүдийн санал дээр үндэслэж, орон нутгийн байгууллагуудын саналыг авч АН-ын даргад нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн саналыг авсны үндсэн дээр намын батлахаа гээгдүүлсэн болон АН-д гишүүнээр элсэх бүртгэх үйл ажиллагааг орон даяар өнөөдрөөс эхлэн явуулж байна.

АН-ын шинэчилсэн бүртгэлийн ажиллагаа 12 дугаар сарын 8-наас эхлээд явагдсан.

Энэ үйл ажиллагаанд батлахаа гээгдүүлсэн болон шинээр элсэх хүсэлтэй хүмүүсийг бүртгээгүй байсан. Одоогоор орон нутагт цас зудтай байгаа учир шинэчилсэн бүртгэлийн явц удаашралтай байгаа. Шинэчилсэн бүртгэл ирэх сарын 6 хүртэл үргэлжилнэ" гэв.

Ч.Болор

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна