Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн долоо дахь ноён оргилд төрийн далбаагаа мандууллаа гэж өнөөдөр буюу 2016.12.26-ны 09.57 цагт Монголын уулчдын үндэсний холбооныхондоо утёаах мэдээлжээ. Тэрээр ийн Антарктид тивийн ноён оргил Винсон массив /Далайн төвшнөөс дээш 4897 метр/ оргилд Чили улсын цагаар 2016 оны арванхоёрдугаар сарын 25-ны 19:15 цагт оргилд хөл тавьжээ.
Авиралтын үед салхи ихтэй байсан бөгөөд энэ цаг үед манай тамирчид оргилоос бууж, өндрийн бааз дээр ирээд байгаа аж.
Ийнхүү Монгол уулчин дэлхийн долоон тивийн долоон ноён оргилд амжилттай авирч гарсан түүхэн дээд амжилттайгаар Та бид шинэ оноо угтаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна