• Эхлэл
  • Ширээ андуурсны төлөө зодож амийг нь хөнөөжээ

Ширээ андуурсны төлөө зодож амийг нь хөнөөжээ

2016/12/27

Арванхоёрдугаар сар албан байгууллагын шинэ жилээр дүүрэн сар болдог.

Энэ үеэр иргэд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэнээс болж өөрийн эрүүл мэнд болоод амь насанд аюултай нөхцөлийг бий болгож байгаа тул цагдаагийн байгууллагаас согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулсаар байгаа билээ. 

Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэний улмаас гар халаа хөлдөөх тохиолдол цөөнгүй гараад буй. Бүр цаашлаад гэмт хэргийн гаралтад ч мөн нөлөөлж буй аж. Охид залуус албан байгууллагын шинэ жил тарсаны дараагаар баар цэнгээний газар үргэлжлүүлэн шинэ жилээ тэмдэглэж буй нэртэй архидан согтурч байгаа тухай цагдаагийнхан хэлж байна. Үүнтэй холбоотой хэрэг гарсан байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах бааранд өчигдөр хүн амины хэрэг гарчээ. Албаныхны мэдээлж буйгаар М гэх залуу бааранд байхдаа ширээ андуурч суужээ.

Улмаар А гэгч залуу М-ыг ширээ андуурсных нь төлөө зодож амь насыг нь хохироосон байна.

Амиа алдсан, зодсон хоёр хүн 24, 25 настай залуус байжээ. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа тул үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна