С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдрийн шүүх хурал 20.00 цаг хүртэл үргэлжилж шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын үгийг сонссон талаар бид мэдээлсэн. Шүүх хуралдааны журмын дагуу шүүхийн хэлэлцүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, нотлох баримт шинжлэх, шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны шүүмжлэл, шүүгдэгчийн эцсийн үг, шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргах гэсэн дарааллын дагуу өнөөдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж байна.
Өнөөдрийн шүүх хурал 10.00 цагт эхэлж шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байгаа тул удахгүй шүүхийн шийдвэрийг танилцуулж магадгүй байна.
Шүүх хурлын эхлэл, төгсгөлийг хэвлэл, мэдээллийнхэн сурвалжилж болно гэж шүүх хуралдааны өмнө шийдсэний дагуу хэвлэлийнхнийг шүүхийн шийдвэр танилцуулахад байлцуулна хэмээн,хорих 461 дүгээр анги дээр хэвлэлийнхэн ирээд байна. Одоогоор шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байгаа учир хэвлэлийнхнийг танхим руу нэвтрүүлж эхлээгүй байна. Шүүх хурлыг сурвалжлахаар 30 гаруй байгууллагын 55 сэтгүүлч хүсэлтээ өгсөн ч шүүх хуралдааны эхлэлд 2 орчим минут бичлэг хийхийг зөвшөөрсөн. Харин шүүхийн тогтоолыг уншихад байлцуулах бололтой. Хорих 461 дүгээр анги өмнөхийн адил өндөржүүлсэн бэлэн байдалтай, зөвхөн зөвшөөрөл бүхий хэвлэлийнхнийг сайтар шалган нэвтрүүлж байна.
Холбоотой мэдэээллийг дор дарж уншина уу
Шүүх хурал:Ялын тогтоолыг уншиж сонсгоно


Сэтгэгдэл байхгүй байна