• Эхлэл
  • Оюутнууд автобусанд хөнгөлөлттэй зорчихгүй

Оюутнууд автобусанд хөнгөлөлттэй зорчихгүй

2016/12/27

Оюутнууд өвлийн амралтаараа буюу нэгдүгээр сарын 1-31-ныг хүртэл нийтийн тээврээр зорчих хөнгөлөлттэй эрхийг хязгаарлана гэдгийг Улаанбаатар смарт картаас мэдээллээ.

Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутны нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлэхдээ зөвхөн хичээл сургуульдаа явахдаа хөнгөлөлтөө эдлэх эрхтэй байдаг.

Энэ нь хагас, бүтэн сайн болон бүх нийтийн амралтын өдрүүд, оюутны өвлийн амралтын хугацаанд хөнгөлөлттэй зорчих эрхээ ашиглах боломжгүй байдаг аж.

Оюутнуудын өвлийн амралтын хугацаа харилцан адилгүй ч ихэвчлэн нэгдүгээр сарын 1-нээс 31-ны хүртэлх хугацаанд таарч байгаа юм байна.

Иймд оюутны “Цахим төлбөрийн карт”-ын хөнгөлөлттэй зорчих эрхийг энэ хугацаанд хязгаарлахаар болжээ.

Харин хоёрдугаар сарын 1-нээс хөнгөлөлттэй зорчих эрх нь идэвхжиж буюу нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих боломжтой аж.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    galt tereg yagaad tug tug gej dugardag ve hoer zam tumriig hoorond n zavsartai ugsardag tegeed dugui n yavhaar dugardag ooroor helbel amitai gesen ug amigui yum barag ugui
    2016 оны 12 сарын 27