• Эхлэл
  • Иргэд: Итгэмээргүй шийдвэр гаргалаа

Иргэд: Итгэмээргүй шийдвэр гаргалаа

2016/12/27

Шүүгдэгчдийн ар гэрийнхэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна

Шүүхийн шийдвэрийн талаар Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа “Прокурор, шүүх шударга байсангүй.Миний хүү С.Зоригийг хөнөөгөөгүй. Би хөлөө хүрэх газар хүртэл явна. Нэг хүний үгэнд итгэж миний хүүг гүтгэлээ. Улс төрийн хэргийг энгийн номхон жирийн иргэнд тохох ямар хэрэгтэй юм бэ. Ард түмэн минь надад дэмжлэг, туслалцаа үзүүлээч ээ. Энэ хүмүүс нэг жил таван сарын турш биднийг тамласан. Одоо миний хүүг алах гээд байгаа юм уу. Шүүх хурал хаалттай гээд надаар юу ч яриулаагүй. 1937, 1938 оны хэлмэгдүүлэлтээс дор зүйл боллоо. Би давж заалдана” гэв.

Т.Чимэгээгийн нөхөр С.Бямбасүрэн "Шүүх юу хийж байгаа юм бэ. Нэг шоронгийн хулгайчийн үгээр ард иргэдээ шүүдэг төр, улс гэж байдаг юм уу. Захиалагч нь хаана байгаа юм. Энэ хэрэгт ганц амьд гэрч бий. Тэр бол С.Зориг агсны эхнэр Б.Булган. Тэр хүнийг гэрчээр оролцуулдаггүй шүүх хурал байдаг юм уу. Би шүүхэд итгэж байсан. Хуулийн байгуулалгууд ард түмнээ өмгөөлж, шүүх хэрэгтэй биздээ. Бид гомдолтой байна” гэлээ.

Харин иргэд, 

- С.Зоригийг хөнөөсөн хүмүүст биш шүүгдэгсдэд ял өглөө гэж л бодож байна.

- 18-Жил хүлээсэн С.Зоригийн хэрэг илэрлээ. Монголын ард түмэн нүдээ чилж чихээ сэтэртэл хүлээсэн юм. Олон улс төрчид илрүүлнэ гэж шоу хийж төрийн толгойд гарсан даа хөөрхий.

Харин шүүх Дорж өөрөө л унасан гэдэг шиг Зориг бараг өөрөө үхсэн гэсэн итгэмээргүй шийдвэр гаргажээ. Дэлхийн нийтийн анхаарлын төвд оруулж, улс төрийн аллага гэж цоллож байсан гэмт хэргийг бараг ахуйн хэрэг гэчихшивдээ.

- Сонин л жүжиг байна. Мэдэж байсан юм шиг л гэнэт гаргаад ирдэг их учиртай тоглолт болж байна. Нөгөө нэг Мөрөн гэх нөхөр гадаадын харъяатын ажил эрхлээд Хятадуудтай сүлбээтэй болсон энэ хэргийн будлианы эзэн яагаад оролцохгүй байна. Тэр хүн л их сэжигтэй хүн байсан даа. Тухайн үед гялс мөр юуг нь баллаад хэргийг замхруулж байснаа одоо гэнэт оллоо гээд хэрэг тохож байгаа ч юм шиг сонин шийд болжээ? Хэзээ шудрага үнэнч шүүгч, цагдаа Монголд бий болох гэж гайхаж байна. 

- Шүүх шийдвэрээ гаргасан байна. Гол нь захиалсан эзэн нь тодорхой болсон. Захиалга гүйцэтгэхийн тулд зохион байгуулалтанд орсон, хэргийн газраас оргон зайлсан олон жил хуулийн байгуулгаас нуугдаж чадсан, энэ хэрэгт холбоотой олон хүн зүй бусаар хорвоогоос одсон зэрэг олон ээдрээг тайлах хэмжээний шийдвэр гарсан гэж бодож байна. Энэ нь үндэслэлтэй бол хэргийн улсын нууцад хамаарах хэсгээ тусгаарлаад нийтэд танилцуулах хэрэгтэй байх.

- Энэ ч нэг л биш ээ. Манай төр, Хуулинд итгэх арга алга аа. Яагаад нээлттэй хийж болдоггүй юм бол. Үүнийг чинь ярихдаа ахуйн аллага гээд яриад байсан биш билүү. 

- С.Зоригийг хөнөөсөн хэрэгт 3 хүнийг яллав. Хэвлэлээс харвал шүүхийн шийдвэрт, захиалгаар гэж тодотгосон бололтой. Захиалгаар гэдгийг нь үнэхээр тогтоосон юм бол, захиалагчийг нь бас тогтоосон л байх нь энгийн логик. Тэгвэл захиалагч нь хэн бэ? улсын нууц уу?. Хэрвээ энэ хэргийн учгийг, эзнийг үнэхээр олсон л юм бол тэр захиалагчийг зарлах ёстой. Захиалагч гэж хардагдсан, тогтооогдсон тал ч өөрийгөө өмгөөлөх, буруугүйг нотлох эрхтэй. Тэр дуу хоолойг нийгэм сонсмоор бна даа. Гэмт хэрэгтнийг яллах нь шударга ёс ч, гэмт хэрэгтнүүдээ яг олсон байх нь хамгийн чухал бөгөөд жинхэнэ шударга ёс.

- С.Зоригийн хэрэгт хичнээн хүнийг хэлмэгдүүлж, хичнээн айлын голомтыг самарсан бол. Энэ хэлмэгдүүлэлт ингээд дуусч байгаад баяртай байна.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • бат
    Монголын ард түмэн шүүхэд итгэхгүй АНыхныг Зоригйиг алсан гэж бодож байна ШОтгонбилэг НЭнхбаяр тэргүүтэй МАХН-МАНы удирдлага 2000 оны сонгуульд энэ хэргээр Пиардан ялахын тулд Зоиргийг алсан бөгөөд үүндээ хүрсэн Харин ингэхдээ АНыхныг алсан гэж ард түмэнд итгүүлэхийн тулд хэний ч санаанд орохгүй энэ 3 хүнээр хэргийг хийлгэсэн ба тэдний тооцоолсноор Монголын цагдаа 18 жил төөрөлдсөн бөгөөд ард түмэн одоо ч төөрөлдсөөр байна байна
    2016 оны 12 сарын 30
  • батбат
    Монглын ард түмэн шүүхийн шийдвэрт итгэхгүй Батүүл л Зоригийг алсан гэж итгэж байна Ш Отгонбилэг НЭнхбаяр тэргүүтэй МАХН-МАНы тэр үеийн удирдлага 2000 оны сонгуульд 72 суудал авахын тулд Зоригийг алсан бөгөөд ингэхдээ Монголын ард түмнийг ингэж төөрөгдүүлэхийн тулд хэний ч санаанд орохгүй энэ 3 хүнээр хэргийг хийгэжээ
    2016 оны 12 сарын 30
  • Зочин
    Мал шиг 3-н шүүгчийг шүүж хэний захиалгаар хийсэн эсэхийг шалга. Монголд шударга шүүгч б.гаа шүү.Амгаланбаатарыг шууд бууд.Хүн байх заяагүй алуурчин,Амгаланбаатараар хэн тоглосныг олох хэрэгтэй.Цагдаагийн байгууллагад ажил ургалаа даа.
    2016 оны 12 сарын 29
  • Zoch
    Hoer gurban Hun horoochihood iim olon jil zugeer l yabaad baisan gehed adgiin teneg CH itgehgui l ym baina shuuh tsagdaa tagnuul ni yu hiij suusan bolj baina daa gej barag horin jiliin daraa ilruulsen ni boljdee
    2016 оны 12 сарын 29
  • Зочин
    Hulgaichiin ygeer 2 gemgyi hyniig shiitgelee dee.
    2016 оны 12 сарын 29
  • Zochin
    Hulgaichiin ygeer 2 gemgyi hyniig shiitgelee dee.
    2016 оны 12 сарын 29
  • erguu malnuud
    arviin arvan hun aluulchaad bhad duugai l bai malnuudaaa
    2016 оны 12 сарын 29
  • Зочин
    zahialagchdiig ovgon bolson hoino ni gargaj odoo bolloo tam rugaa yavahaas da geh gej bga yum
    2016 оны 12 сарын 29
  • чингис
    ОДОО БОЛИОЧДЭЭ ЮМАНД ХЯЗГААР БАЙДАГ Ш ДЭЭ ЗОРИГИЙН ХЭРЭГТ НАМГИЙН НООТОЙ НОЦТОЙ ХҮН ЧИНЬ ХЯТАД УГСГААТАН ЭЛБЭГДОРЖ ШҮҮДЭЭ НАМЫНХАН НӨХДӨӨС НЬ ЭНЭ ТУХАЙ САЙН МЭДДЭГМОНГОЛ ЗҮРХ ЗОРИГТОЙ ЖИНХЭНЭ ХҮМҮҮС АЛГА У ЭЛБЭГДОРЖ МОНГОЛИЙН УЛС ТӨР ШҮҮХ ПРОКУРОР ЦАГДАА ХҮЧНИЙ БАЙГУУЛАГЫГ ХЭДИИ БОЛТОЛ ӨӨРИЙН ӨС ХОНЗОНДОО АШИГЛАХ ЮМ БОЛОО
    2016 оны 12 сарын 29
  • таагч
    захиалагч нь одоогоор их том учир шүүх гаргаж ирж чадахгүй байна Дараа жил бүрэн эрх нь дуусахаар гаргана
    2016 оны 12 сарын 28
  • Baast
    Moнгол Улс шударга шүүхгүй болжээ. Тийм хогийн хүмүүсийн цалинг юунд нь нэмдэг байна аа. Тэнэг завхрал биш үү. Дуугүй нохой болгож байгаа шийдвэр юм даа. Шүүхийг энэ Элбэг гээд байгаа хүнтэй нь хамт чөлөөлж, шинэ худалдагдахгүй залуучуудыг гаргаж ирэх цаг болсон. Юун А нам. Энэ хүчин сөнөж байгаа нь энэ. Энд алуурчид байгаав Үхэх нүхээ өөрсдөө малтлаа.
    2016 оны 12 сарын 28
  • Иргэн
    1.8 хувийн согтолттой хоёр хөл дээрээ зогсож чадахгүй, нэвширтэл архи үнэртэж байсан хуульзүйн сургуулийн багш цагдаа дээр очоод согтуун тогтоогдохгүй байна гэдэг юм даа. монголын шүүхэд итгэх итгэл бүрэн алдарсан юм даа.
    2016 оны 12 сарын 28
  • Налаг
    Н.Энхбаярыг ялласан шиг л юм болж өнгөрсөн байх аа даа. Манай шүүх аль найман жилийн өхнөөс шүүх биш болсон шүү дээ. Энэ бүхнийг бүгдийг нь захиалагч нь Элбэгдорж л шүү дээ. Энэ бол тодорхой.
    2016 оны 12 сарын 27