Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар дөрвөн хүний амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдсан гэж тайлбарласан. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү яллагдагч Б.Содномдаржаагийн ээж н.Жавзмаа хүүг нь гал түймрээр амиа алдсан хүмүүсийн хэрэгт ял үүрүүлэх гэж байна гэсэн гомдол ирүүлж байсан гэж мэдэгдэв. Иргэн н.Жавзмаа гомдолдоо, 2007 оны 01 дүгээр 12-ны өдрийн 0302 дугаар бүхий гал түймэр гарсан тухай нотломжийг дахин шинжээч томилж, манай хүүхдэд ял үүрүүлэх гээд байна гэж бичсэн байсан гэж тэрээр ярьжээ. Тэрээр
-Тэр нотломжоор бол 4-5 хүн галын ослоор нас барсан байдаг. Санаатай, санамсаргүй юу гэдгийг би мэдэхгүй. Шинжээчид ямар дүгнэлт гаргасныг би бас мэдэхгүй. Мөн би энэ шүүх хурлыг хууль бус явлаа гэж хэлэх гээгүй. Гол нь, С.Зоригоос өөр ямар хүмүүсийг бүрэлгэсэн гэж үзсэн юм бэ гэдэг нь сонин байна” гэлээ.
Түүнчлэн “гал түймэр гаргасан нотломжийн талаар нууцтай шууд харилцах чиг үүрэг бүхий байнгын хорооны дэргэдэх Тусгай хяналтын дэд хороогоор дамжуулан хүсэлт хүргүүлнэ. Үнэхээр нууц мэдээлэл юм уу, хүний эрх зөрчигдсөн үү зэрэг мэдээллийн хүрээнд шүүх ажиллагаанд нөлөөлөхгүйгээр УИХ-нд гишүүнд мэдээллийг өгөхийг шаардана. Яагаад гэвэл, С.Зоригоос гадна өөр бусад хүмүүсийн амь насыг бүрэлгэсэн хэргээр ял оноосон. Тэр галын нотломжийг шинжээчид яг юу гэж дүгнэснийг би мэдмээр байна” гэжээ. Харин зарим эх сурвалжууд Ц.Амгаланбаатар нарт ял оноосон хэргүүд нь галын осолтой хамааралгүй, өөр хэргүүд байсан. С.Зоригийг хөнөөснөөс хойш нийт дөрвөн хүний амийг хөнөөсөн. Харин Ц.Амгаланбаатар нь тусдаа таксины жолоочийг хөнөөсөн хэрэгт ял авсан гэж тайлбарлаж байна.
А.Ану


Сэтгэгдэл байхгүй байна
ширээний ард нүүрээ будаж сууж байгаад энд тэнд хэвлэлийн бага хурал боллоо гэхээр л микрофоноо чирээд очдог яасан гэнээ яагаад ийм болов г.м асуулт ч тавьдаггүй ийм л хүмүүс засаглал ч гэх шиг том том юм яринадаа