УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын газраас өргөн мэдүүлсэн Хилийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын хилийн халдашгүй, дархан байдлыг хангах зорилгоор хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах. Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, улсын хил хамгаалах байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын хил хамгаалалтад иргэн, байгууллагын оролцоог тодорхойлж, хилийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.
Тухайлбал, хуулийн төслийн 17.3.Хилийн хяналтын байгууллага улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхдээ доор дурдсан дарааллыг баримталж хяналт шалгалт явуулахаар заажээ. 17.3.1.улсын хилээр гарах хөдөлгөөний чиглэлд мэргэжлийн хяналтын, гаалийн, улсын хил хамгаалах байгууллага;
- 17.3.2.улсын хилээр орох хөдөлгөөний чиглэлд улсын хил хамгаалах, мэргэжлийн хяналтын, гаалийн байгууллага.
- 17.4.Гадаадын иргэн, харьяатын байгууллага нь улсын хил хамгаалах байгууллагын шалгалтаар илэрсэн гадаадын иргэний виз, бүртгэлийн зөрчлийг шийдвэрлэнэ.
- 17.5.Хилийн хяналтын байгууллагын шалгалтыг тухайн тээврийн хэрэгслийн хуваарьт хугацаанд багтаан дуусгана. Зайлшгүй тохиолдолд уг хугацааг холбогдох байгууллагатай тохиролцон сунгаж болно.
- 17.6.Улсын хил хамгаалах байгууллага нь зорчигчийн улсын хил нэвтрэх эрхийн баримт бичигт тэмдэглэл хийж, улсын хил нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтөлж, нэгдсэн сан байгуулна зэрэг заалтууд тус хуулиар зохицуулагдахаар болж байна.


Сэтгэгдэл байхгүй байна