• Эхлэл
  • Мобикомын дотоод сүлжээнд алдаа заажээ

Мобикомын дотоод сүлжээнд алдаа заажээ

2016/12/28

Мобикомын хэрэглэгчдийн утас өнөөдөр өглөөний 11.00 цаг орчмын үеэс утсаар ярьж болохгүй, сүлжээгүй болжээ.

Энэ нь Мобикомын дотоод сүлжээнд алдаа заасантай холбоотой болохыг 1800-2222 лавлах утасны мэдээллийн ажилтан тайлбарлаж байна. Тус компанийн зүгээс техникийн гэмтлийг засч эхэлсэн байна.

Хэрвээ Таны утас 3G болон 4G сүлжээ дэмжиж буй бол 2G болгож шилжүүлбэл дуудлага хэвийн хийх боломжтой ажээ.

3G болон 4G сүлжээ орсон Мобикомын сүлжээтэй газар дээрх алдаа зааж буй гэнэ.

Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд төдийгүй орон нутгийн хэрэглэгчдийн утас ч ажиллахгүй байгаа гэсэн үг юм.

Цахим хуудсаар хэрхэн сүлжээ оруулах тухай ярилцах иргэд цөөнгүй байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна