• Эхлэл
  • Мянган бяцхан зүрхийг баярлуулах аян үргэлжлүүлж байна

Мянган бяцхан зүрхийг баярлуулах аян үргэлжлүүлж байна

2016/12/30

Бат гэрэлт үйлс ТББ, эрүүл мэндийн сэтгүүлзүйн Оюуны дархлаа ТББ-ын санаачлагаар, Like TV World TV-ийн мэдээллийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа Мянган бяцхан зүрхийг баярлуулах “Эрүүл хүүхэд-эрүүл бэлэг” аянд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн Эмнэлэгийн салбарын Хүүхдийн тасгийн хамт олон нэгдэж, сүүлийн 3 жилийн турш зохион байгуулж байгаа ” "Хүүхэд бидний ирээдүй" өдөрлөг амжилттай зохион явууллаа.

Шинэ оноо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж угтаж байгаа бяцхан хүүхдүүдэд эрүүл мэндэд ээлтэй эрүүл бэлэг бэлэглэж, гэр бүлд нь сэтгэлийн дэм өгч баярлуулах нийт 160 гаруй хүүхэд багачуудыг баярлуулаа.

Өдөрлөгийг нээж Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Залуучуудын зөвлөлийн дарга Г.Эрболд нар үг хэлж, эрүүл мэндийн сэтгүүлзүйн Оюуны дархлаа ТББ-ын тэргүүн Г.Энхбаатар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.

"Хүүхэд бидний ирээдүй" Өдөрлөгийг нийтдээ 7 өртөөгөөр зохион байгуулж, хэвтэн эмчлүүлж буй хүүхэд бүрт эрүүл бэлэг гардууллаа. 1 дүгээр өртөө: Халуун сэтгэл-Дулаан оймс /Нарлаг Улаанбаатар Ротари клуб-ээс "Тэмээний ноосон оймс" /, 2 дугаар өртөө: Халуун аарц 3 дугаар өртөө: Эрүүл мэнд /Голомт банк-аас "Аньстай үрлэн витамин", "Алтан жимс чацаргана жимсний шүүс", ЭМТ-ийн НЭМТҮХ орлогч дарга Н.Нямсүрэн-ийн гэр бүлээс үрлэн С витамин, Мөнфа ХХК-аас бүтээгдэхүүний дээж, буддаг ном/, 4 дүгээр өртөө: Чанартай живх-Эрүүл хүүхэд өртөө /Сүлд шонхор ХХК-аас Тоди брэндийн живх/, /1 хүүхдэд 60 ширхэг живх нийт 3 сая гаруй төгрөг/, 5 дугаар өртөө: Танин мэдэхүй /ЭМТ-ийн Оны шилдэг залуу Дэлгэрмаагийн гэр бүл-ээс "Үлгэрийн ном", Оюуны дархлаа ТББ, Бат гэрэлт үйлс ТББ-аас -Сэтгүүл/, 6 дугаар өртөө Өвлийн өвгөн, цасан охин /Залуучуудын зөвлөлийн гишүүн/, 7 дугаар "Дижитал дизайн" хэвлэлийн үйлдвэрийн хамт олон хэвлэлийн баннер, постер үнэгүй хэвлэж өгсөнд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн Эмнэлэгийн салбарын Хүүхдийн тасгийн хамт олон талархаж байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн дэмжигч байгууллагууд болох Нарлаг Улаанбаатар ротари клуб, Digital design ХХК,• Голомт банкны “Цэцээ гүн” салбар,• Сүлд шонхор ХХК, Оюуны дархлаа ТББ, Бат гэрэлт үйлс ТБ, Монфа ХХК болон өдөрлөгт ирж ажилласан ЭМТ-ийн Залуучуудын зөвлөлийн гишүүддээ Эмнэлэгийн салбарын Хүүхдийн тасгийн хамт олон болон хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд тэдний эцэг эхчүүд талархалаа илэрхийлж байлаа. 
Мянган бяцхан зүрхийг баярлуулах “Эрүүл хүүхэд-эрүүл бэлэг” аян өнөөдөр орой Хүүхдийн төв сувилал, БЗД-ийн Нэгдсэн эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлэгт үргэлжилнэ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна