Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Ө.Энхтөрийг томиллоо. Р.Чингис өөр ажилд шилжиж байгаа учраас тус албанаас чөлөөлсөн байна.
Ө.Энхтөр 2013 оноос хойш Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байгаа. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс, УМБГ-ын даргаар ажиллаж байсан аж.
Сэтгэгдэл байхгүй байна