Монголчуудын хувьд бас нэгэн томоохон бүтээн байгуулалт болж буй Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг 2017 оны нэгдүгээр сарын 10-нд ашиглалтад оруулах сайхан мэдээллээр шинэ он эхэлж байна. Тодруулбал, 2017 оны нэгдүгээр сарын 2 буюу шинэ оны ажлын эхний өдрөөс нисэх буудлыг хүлээж авах комисс нисэх буудлыг хүлээж авах ажлаа эхлүүлж, комиссын бүрэлдэхүүн ажиллах юм байна.
Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор жилд 3-5 сая хүнд үйлчлэх боломжтой, 2000 гаруй ажлын байр нэмэгдэх боломжтой юм. Мөн жилд 22 мянган онгоц хөөрч, буух зурвас, нисэх хөдөлгөөний удирдлагын цамхаг, гал унтраах, авран хамгаалах албаны барилга, цахилгааны үндсэн дэд өртөөнүүд, бие даасан цэвэр, бохир усны хангамжийн байгууламж зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа, монголдоо анхдагч болохуйц төсөл гэж дүгнэж буй.
Сэтгэгдэл байхгүй байна