• Эхлэл
  • Сүлжээ дэлгүүрүүд өнөөдөр ажиллана

Сүлжээ дэлгүүрүүд өнөөдөр ажиллана

2017/01/01

Шинэ жилийн өдрүүдэд эмнэлгийн байгууллагууд хариуцлагатай жижүүр гарган бэлэн байдалд ажиллаж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд нэгдүгээр сарын 2-ныг хүртэл 10.00-16.00 цагийн хооронд ажиллах юм. Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, Шүд эрүү нүүрний төвүүд мөн дээрх цагийн хуваариар ажиллаж байна.

Шинэ жилийн үеэр олон хоног амрах учраас эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардагдах ороох боох материал, өвчтөний хэрэгцээний зүйлсийг нөөцлөх, болзошгүй гамшиг ослоос сэргийлж ажиллахыг эмнэлгүүдэд үүрэг болгожээ. Мөн түргэн тусламжийн төв, дүүргийн хүүхдийн эмнэлгийн бэлэн байдлыг хангаж, хэвтэн эмчлүүлэх орны нөөцтэй байхыг үүрэгдсэн байна.

ЦАГДААГИЙНХАН “ШИНЭ ЖИЛ” АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ

Цагдаагийн байгууллагаас баярын өдрүүдэд иргэдийг хэрэг зөрчлөөс хамгаалах үүднээс “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Одоогоор нэгдсэн арга хэмжээний эхний 20 хоногт нийтдээ 27 мянган дуудлага хүлээж авсан байна. Үүний 900 гаруй нь гэмт хэргийн шинжтэй юм байна. 48 хувь нь хулгайн гэмт хэрэг эзэлжээ. Энэ дундаа халаасны хулгай 42, дээрмийн хэрэг 37, булаалт 23, машины зогсоол дахь хулгай 102, баар ресторан дахь хулгай 10 бүртгэгджээ.

Мөн нийслэлд гэмт  хэрэг зөрчлийг бууруулахаар хэв журмын эргүүлийг нэгдүгээр сарын 1-нийг хүртэл ажиллуулах юм байна. Одоогоор нийслэлд 1459 эргүүл ажиллаж байгаа аж. 

Баяр ёслолын өдрүүдэд хулгай дээрмийн хэрэг нэмэгддэг тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД АМРАЛТЫН ӨДРӨӨР ИНГЭЖ АЖИЛЛАНА

Шинэ оныг угтан дөрвөн өдөр амрах зохицуулалтыг Засгийн газраас хийсэн билээ. Тэгвэл баярын өдрүүдэд томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдийн доорх цагийн хуваарийн дагуу ажиллах юм. Үүнд хэнх зах, худалдааны төвүүд нэгдүгээр сарын 1-нд амрах бөгөөд сүлжээ дэлгүүрүүд цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

“Хар хорин” худалдааны төв

Арванхоёрдугаар сарын 31-нд 07.00 – 15.00 цаг хүртэл ажиллана

Нэгдүгээр сарын 1,2-нд амарна

“Нарантуул” худалдааны төв

Арванхоёрдугаар сарын 31-нд 10.00-19.00 хүртэл ажиллана

Нэгдүгээр сарын 1-4 хүртэл амарна

“Бөмбөгөр” худалдааны төв

Арванхоёрдугаар сарын 31-д 09.00-20.30 хүртэл ажиллана

Нэгдүгээр сарын 01-нд амарна

“Барс” худалдааны төв

Арванхоёрдугаар сарын 31-ний өдөр  07.00-17.00 цаг хүртэл ажиллана

“Сандэй Плаза” худалдааны төв

Арванхоёрдугаар сарын 31-д 10.00-22.00

Нэгдүгээр сарын 1,2-нд амарна

“Миний сүлжээ дэлгүүр”- ийн салбарууд

Арванхоёрдугаар сарын 31-д 08.30-23.00 хүртэл ажиллана

Нэгдүгээр сарын 1-нд 12.00-22.00 хуртэл ажиллана

“Номин Холдинг” ХХК-ийн салбар дэлгүүрүүд

Бүх өдрүүдэд 09.00-22.00 цаг хүртэл ажиллана

“E Mart” худалдааны төв

Арванхоёрдугаар сарын 31-нд 10.00-22.00 ажиллана

Нэгдүгээр сарын 1-нд 12.00-22.00 цаг хүртэл ажиллана

“Боса” сүлжээ дэлгүүрүүд

Арванхоёрдугаар сарын 31-д 07.00-22.00 цаг хүртэл ажиллана

Нэгдүгээр сарын 1-нд 12.00-22.00 хүртэл ажиллана

“Сансар” сүлжээ дэлгүүрүүд

Өдөр бүр 08.00-00.00 хүртэл ажиллана

“Меркури” худалдааны зах

Арванхоёрдугаар сарын 31-д 10.00-19.00 хүртэл ажиллана

Нэгдүгээр сарын 1-нд амарна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна