• Эхлэл
  • Автобус машинтай мөргөлдөж найман хүн гэмтжээ

Автобус машинтай мөргөлдөж найман хүн гэмтжээ

2017/01/03

Баруун дөрвөн замын уулзварт өчигдөр шөнө зам тээврийн осол гарч, найман хүн гэмтсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Shaolin” маркийн автобус T.Prius машинтай мөргөлдөж осол гарчээ. Хохирогчдыг яаралтай эмнэлэг рүү шилжүүлсэн байна.

Мөн өнгөрсөн шөнө Цагдаагийн академийн орчимд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн Daewoo BS 106 маркийн автобус, “Эмсид” ХХК-ны H. Aero City 540 маркийн машинтай мөргөлдсөний улмаас  дөрвөн хүн гэмтэж бэртжээ. Харин өнгөрсөн шөнө согтуугаар автомашин жолоодсон 59 жолоочийг саатуулсан байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна