• Эхлэл
  • Оффшорчин С.Баярцогтыг АТГ шалгаж эхэллээ

Оффшорчин С.Баярцогтыг АТГ шалгаж эхэллээ

2017/01/03

УИХ-ын гишүүн асан С.Баярцогтод Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас эрүүгийн хэрэг үүсгэж шалгаагүй гэсэн мэдээлэл гарсан ч  АТГ-ын албаны эх сурвалж С.Баярцогтыг шалгаж байгаа нь үнэн гэлээ. Гэхдээ хэзээнээс ямар хэрэгт шалгаж байгааг хэлэх боломжгүй гэсэн юм. 

АТГ-аас түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн тухай мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд зарим мэдээллийн сайтаар цацагдсан юм. Тодруулбал, түүнийг оффшор бүсэд данстай гэх асуудлаар нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэжээ. Байгаль орчны хуульчдын холбооны тэргүүн Ц.Туяацэцэг, цэнхэр үст Цэрэн гэж алдаршсан Э.Цэрэндолгор нар саяхан Швейцар руу явж С.Баярцогтын оффшор дансанд нэг сая бус 9,2 сая ам доллар байгаа тухай өнгөрсөн арванхоёрдугаар сарын 19-ний өдөр мэдээлэл хийж, хуулийн байгууллагаар түүнийг шалгуулахыг хүссэн билээ.

Харин АТГ-аас оффшор бүсэд мөнгө байршуулсан гэх хэргээр шалгаж эхэлсэн эсэх нь тодорхойгүй байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    luivarching horij bgaad shalgahgui bol orgonoshuu,zusee huvirgaad.hamtragch bayriig n bas albadan iruuleh heregtei baihaa.
    2017 оны 01 сарын 05