• Эхлэл
  • Сурагчдын амралтыг сунгахгүй

Сурагчдын амралтыг сунгахгүй

2017/01/05

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-өөс эхлэн 21 хоног, дунд болон ахлан ангийн сурагчид өнөөдөр буюу нэгдүгээр сарын 5-наас эхлэн долоогоос 14 хоног амарч байгаа. Гэхдээ ханиад томуу их байгаа учраас бага ангийн хүүхдийн амралтыг сунгаж магадгүй гэсэн яриа гараад байсан.

 Тухайлбал, УИХ-ын зарим гишүүдээс хүйтний улиралд сурагчдын амралтыг сунгаж, хавар долдугаар сар хүртэл сунгаж хичээллэх санал гаргасныг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд сунгах шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргасан байна.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна