Энэ онд төрийн өмчийн долоон обьектийг дуудлагаар дуудлагаар худалдах болсон. Тэгвэл ирэх долоо хоногт буюу нэгдүгээр сарын 9-нд эхний дуудлага худалдаа болох аж. Үүнд Усан спорт сургалтын төв, Хан-Уул дүүргийн Захирагчийн албаны хоёр барилга, тус дүүргийн 14 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төв зэрэг барилгуудыг дуудлагаар худалдахаах болжээ.
Усан спорт сургалтын төвийг худалдаалах эхний үнэ арван тэрбум 871 сая 620 мянган төгрөг бөгөөд дэнчингийн хэмжээ 1.08 тэрбум төгрөг аж. Нээлттэй дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй хүмүүсийн саналыг энэ сарын 6-ны 10.30 цаг хүртэл Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүлээн авахаар болжээ.
- Эхлэл
- Төв бассейны дуудлага худалдааны үнэ 10 тэрбум төгрөг
Төв бассейны дуудлага худалдааны үнэ 10 тэрбум төгрөг
2017/01/05
ИХ УНШСАН
Сэтгэгдэл байхгүй байна