• Эхлэл
  • Захиалагчийг нь “олоогүй” захиалгат хэрэг

Захиалагчийг нь “олоогүй” захиалгат хэрэг

2017/01/05

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 27 буюу шинэ жилийн өмнөхөн анхан шатны шүүхээс С.Зоригийн амь насыг хохироосон гэдэг нь нотлогдсон учир Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 24-25 жил хорих ял оноосон. Ялын тогтоолд захиалгат аллага гэсэн үг өгүүлбэр байсан нь мэдээж, олны анхаарал татсан. Угаасаа ч хэрэг гарсан 1998 оноос хойш 18 жилийн турш энэ хэргийг улс төрийн захиалгат аллага гэж тодорхойлсоор ирсэн. Гэтэл 18 жилийн дараа болж байгаа шүүх хурлын өмнөхөн ахуйн сэдэлтэй хэрэг гэсэн тодорхойлолт гарч ирснээр олон нийтэд эргэлзээ төрүүлж эхэлсэн билээ. Өдгөө ч захиалгат хэрэг юм бол захиалагч нь хэн бэ, захиалагчийг яагаад зарлахгүй байна вэ гэсэн асуулт дэгдсээр байгаа. Тэгвэл Ц.Амгаланбаатар нарын хэргээс захиалга өгсөн захиалагчийн хэргийг  тусгаарлан шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, С.Зоригт халдахыг захиалсан, зохион байгуулсан гэх хэргийг шалгах Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Эдгээр хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавих бөгөөд хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэхийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ажлын хэсэгт үүрэг болгожээ.

Дашрамд дурдахад М.Энх-Амгалан үүнээс өмнө Ц.Амгаланбаатар нар өмнөх хэргээ дарагдуулахын тулд дөрвөн хүнийг шатааж амь насыг нь хөнөөсөн гэдэг нь нотлогдсон гэж мэдэгдэж байсан юм.

Харин өдгөө захиалагчийг нь тусгайлан шалгаж байгаа гэсэн мэдээллээс үүдэн Ш.Отгонбилэг агсныг хэрэгт холбогдуулах гэж байна гэсэн хардлага дахиад л дэгдэж эхэллээ. Жил гаруйн өмнө  С.Зориг агсны гэргий Б.Булган болон Эрдэнэтийн хоёр залууг баривчлан шалгаж байна гэсэн мэдээлэл гарсны дараа Ш.Отгонбилэгийн хүү О.Содбилэг “Аавыг минь ямар ч хамаагүй хэрэгт холбогдуулах гэж байна” гэж ардд түмнээсээ тусламж хүсч байсан юм. Харин одоо Т.Чимгээг ГОК-ийн тогооч, Б.Содномдаржааг Ш.Отгонбилэг агсны малчин байсан гэсэн яриа гарч эхлээд байгаа. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хүмүүс гэрээс нь цуу, жан л авч явсан гэсэн мэдээлэл байдаг. Одоо тэгвэл “Арай л Ш.Отгонбилэгийг тогооч цуу авахаар нийслэл рүү орж ирсэн гэх вий дээ” гэсэн яриа хүртэл гараад байна. Цуу, жан алга болсон тухайд үнэрч нохойноос мөрөө балладаг мэргэжлийнхний арга ч гэсэн тайлбар байдаг. Харин одоо захиалгат аллага гэдгийг нь нотолсныхоо дараа захиалагчийг нь хайдаг юм байна гэсэн тохуурхал сонсогдож байна. 

А.Ану  


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2017 оны 01 сарын 05
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2017 оны 01 сарын 05