• Эхлэл
  • Хятадууд нүүрснээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчинд мөнгө хаяна

Хятадууд нүүрснээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчинд мөнгө хаяна

2017/01/05

Хятадын эрх баригчид нүүрсний хэрэглээг бууруулж, нар, салхи, ус, газрын хий зэрэг сэргээгдэх эрчим хүчний салбарт их хэмжээний хөрөнгө зарцуулна  гэж зарлалаа.Хятадын эрчим хүчний үндэсний газрын дэд дарга Ли Янжэ сэргээгдэх эрчим хүчний төсөлд 2020 он хүртэл 2.5 их наяд юань буюу $360 орчим тэрбумыг зарцуулахаар төлөвлөснөө өнөөдөр \2017.01.05\ мэдээлжээ. Тэрээр “Эхний тооцооллоор 13 дугаар таван жилийн (2016-2020) төлөвлөгөөнд 2.5 их наяд юаний хөрөнгө оруулалтыг сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хуваарилаад байна” гэсэн байна.

Уг төлөвлөгөөг Эрчим хүчний үндэсний газар болон Хятадын үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хамтран боловсруулжээ. Нүүрснээс эрчим хүч гаргах арга технологи өргөн хэрэглэгдэж байгаагаас Бээжин зэрэг Хятадын хойд хэсгийн хотуудад агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, ард иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байгаа юм.

Эх сурвалж: Sputniknews

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Zorigiin heretofore aluurchin n Bataan tsaraitai hun shig zuragdaj baina
    2017 оны 01 сарын 05