Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнөөдөр /2017.01.06/ 08:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын агаар бохирдлын хэмжээ бусад өдрүүдтэй харьцуулахад харьцангуй гайгүй үзүүлэлт харуулж байна.
Агаарын чанар Ургах наран хороололд хэвийн, хамгийн их бохирдолтой нь Баянхошуу орчим байна гэжээ.
“Агаарын чанарын индекс”-ийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны есдүгээр сарын 17-ны өдрийн тушаалаар баталсан. Монгол Улсад мөрдөж буй уг үзүүлэлтээр бол өвлийн улиралд ихэвчлэн “Их бохирдолтой”, “Маш их бохирдолтой” гэсэн хэмжээ Улаанбаатар хотод ажиглагдаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна