Хятад эр дөрвөн настай монгол хүүг заазуурдаж амь насыг нь хөнөөсөн хэрэг олон хүний дургүйцлийг төрүүлсэн. Тэгвэл тэрхүү эр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хорчин зүүн үзэмчин хошууны иргэн, өвөрмонгол залуу гэнэ. Сэжигтэн Ө 1971 оны нэгдүгээр сард ӨМӨЗО-ы Хорчин зүүн үзэмчин хошууны Улиастай балгаст төрсөн өдгөө 46 настай, бүрэн дунд боловсролтой, хятад, монгол хэлний орчуулагч. Монголд анх 2007 онд орж ирсэн бөгөөд “Жигүүр гранд”, “Бэрэн” зэрэг компанийн хятад ажилчдын орчуулагчаар ажиллаж байж. Хамгийн сүүлд тэрбээр Хятадын хөрөнгө оруулалттай уул уурхайн чиглэлийн “Хуа Ди” гэх компанид орчуулагчаар ажиллаж байсан гэнэ. Тэрээр 2011 онд монгол бүсгүйтэй гэрлэн гэрлэлтээ батлуулж, 2016 онд Монголд байнга оршин суух зөвшөөрөл авсан аж. Эхнэр Х нь Баянхонгор аймагт 1976 онд төрсөн бөгөөд 13, 17 насны хоёр хүүтэй аж. Тэрбээр “Хархорин” худалдааны төвд лангуу түрээслэн наймаа хийж амьдардаг, цэцэрлэгийн багш мэргэжилтэй нэгэн байжээ.
Хэрэг гарсан шөнө буюу өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-31-нд шилжих шөнө сэжигтэн Х архи ууж, эхнэртэйгээ маргалдан, заазуураар эхнэр болог тэднийд хонуулахаар үлдээсэн хамаатны дөрвөн настай хүүгийн амийг хөнөөсөн. Мөн гэрт байсан дагавар хүүгээ алахаар дайрсан ч 13 настай хүү зугатаж, хөршийнхнөөсөө тусламж гуйн амь гарсан аж.
Хэрэг гарсан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны байрыг тэд түрээслэн амьдарч байсан бөгөөд сард хоёр сая гаруй төгрөгийн орлого олдог гэдгээ найз нөхөд, хөршүүддээ ярьдаг байжээ.
Одоо хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шалгаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар, өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, хоёр буюу түүнээс олон хүнийг хөнөөсөн, 96 дугаар зүйлд заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан хэмээн буруутгаж буй юм байна.
А.Ану
Сэтгэгдэл байхгүй байна