• Эхлэл
  • Гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий таалал төгсжээ

Гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий таалал төгсжээ

2017/01/08

Монголын тайз дэлгэцийн урлагийн нэрт мастер , "Өнөр Бүл " киноны "Гажиг" Гармаагийн дүрээр ард түмэндээ мөнхөрсөн Монгол улсын гавьяат жүжигчин Чүлтэмийн Алтан-Өлзий (1950- 2017)  өчигдөр өвчний улмаас бурханы оронд заларч Монголын урлагийн нэгэн од харвалаа.

Чүлтэмийн Алтан-Өлзий 1950 онд Завхан аймаг Түдэвтэй сум баянцагаан баг Улаан үзүүр гэдэг газар төржээ. 1973 оноос УДЭТ-т жүжигчнээр ажиллажээ. Тэрээр үндэсний болон сонгодог жүжигт, эмгэнэлт ба инээдмийн аль ч дүрд тоглох чадвартай арга туршлагатай жүжигчин бөгөөд түүний тоглолтын хэв маяг нь үнэн, энгийн байдлыг эрхэмлэж, сэтгэлийн үйлдлийг тууштай баримталдагт оршино хэмээн түүний ур чадварыг судлаачид үнэлдэг билээ. Тэрээр 2002 онд МУГЖ цол хүртсэн.

Олон түмнээ Өнөр бүл киноны Гажиг Гармаа, Үүрийн цолмон киноны Баян Нямбуу, Эргэж бодох бодол киноны гол дүр аавд, Зарлаагүй дайны оршил зэрэг кино болон драмын олон жүжгийн гол дүрийг бүтээж бидэндээ мөнхөрсөн юм. Ум сайн амгалан болтугай


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ум мани бадми хум
    2017 оны 01 сарын 08