Агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаардсан жагсаал өнгөрсөн арвахоёрдугаар сарын 26-нд болсон. Утаа, агаарын бохирдолд хордож байгаа хүүхдүүдийнхээ төлөө ээж, аав нар “Утааны эсрэг аав ээж” холбоо байгуулж, ийн эсэргүүцэл илэрхийлсэн жагсаалаа хийж байсан. Тэгвэл тэп хоёр дахь жагсаалаа энэ сарын 28-ны бямба гаригт хийхээр болоод байна. Энэхүү “Боож үхлээ” нэртэй жагсаал жагсаал 28-ны 12.00 цагт Сүхбаатарын талбайд болох юм байна. Иргэд жагсаалын талаарх мэдээллийг 88002839 дугаараас авах боломжтой аж. Тэдний зүгээс мөн сайн дураараа жагсаал зохион байгуулж байгаа учраас өсгөгч зэрэг жагсаалд шаардлагатай зүйлс хандивлан, туслаж, дэмжихийг уриалаад байгаа юм. Өмнөх жагсаалаараа тэд Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Гэвч энэ шаардлагын хариу арга хэмжээг хангалттай хийгээгүй гэж үзэн жагсаалаа дахин зохион байгуулах гэж байгаа аж.
- Эхлэл
- ”Боож үхлээ” жагсаал болно
”Боож үхлээ” жагсаал болно
2017/01/09
ИХ УНШСАН
Сэтгэгдэл байхгүй байна