Энэ жилийн хувьчлалын салхийг хагалж, өнөөдөр Усан спорт сургалтын төв, Хан-Уул дүүргийн Захирагчийн албаны хоёр барилга, тус дүүргийн 14 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төв зэрэг барилгуудыг дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа талаар бид мэдээлсэн. өнөөдөр дуудлага худалдаагаар худалдаалах байсан юм. Усан спорт сургалтын төвийг худалдаалах эхний үнэ 10 тэрбум 871 сая 620 мянган төгрөг бөгөөд дэнчингийн хэмжээ 1.08 тэрбум төгрөг байсан ч худалдан авах санал ирсэнгүй. Бусад обьектуудад ч мөн санал ирээгүй байна.
Тиймээс дуудлага худалдааг түр хойшлуулж, нэгдүгээр сарын 20-ноос Өмч хувьчлах комиссын хурлыг хуралдуулж ирэх сараас дахин дуудлага худалдааг зарлахаар төлөвлөжээ. Энэ жил нийслэлийн өмчийн долоон обьектийг дуудлагаар худалдахааар төлөвлөөд байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна