Говь-Алтай, Ховд аймгийн Шарга, Хүйсийн говь нутаг монгол бөхөнгийн сэг зэмээр дүүрчээ. Өнгөрсөн сараас эхлэн бөхөн хэдэн зуугаараа үхэж эхэлсэн гэнэ. Үхсэн бөхөнгийн сэг зэмээс дээж аван Улсын төв лабораторид шинжлүүлэхэд бог малын мялзан өвчний вирус илэрчээ. Хоёр аймгийн онцгой комисс үхсэн бөхөнгийн сэг зэмийг цуглуулж, булж ариутгал хийж байна. Одоогоор ойролцоогоор 500 гаруй монгол бөхөн үхсэн гэх тоо гарчээ.
Хамгийн санаа зовоосон зүйл нь монгол бөхөн өвлийн гурав, дөрвөн есийн хүйтэнд ид ороо нь орж, хэдэн зуугаараа сүрэглэж, нийллэгт ордог юм байна. Тиймээс 13 мянган монгол бөхөн бүгд мялзан өвчнөөр хиарах нөхцөл бүрджээ. Зэрлэг амьтанг барьж вакцин хийж болохгүй. Мөн зарим хүмүүс үхсэн бөхөнгийн эврийг нь авах гэ ж оролдож магадгүй. Хүйтрэх тусам вирус өвчлүүлэх чадвараа удаан хадгалдаг. Тиймээс өвчилж үхсэн амьтны сэг зэмд ойртойж болохгүйг сануулж байна.
ЭХ СУРВАЛЖ: DNN.MN
Сэтгэгдэл байхгүй байна