• Эхлэл
  • Гамшиг дагасан ”ганган” бизнес

Гамшиг дагасан ”ганган” бизнес

2017/01/11

-Жилийн жилд утаа, агаарын бохирдолт гэх сэдвийг дагаж бизнес эрхлэгчид л олширч байна. Цаана нь энгийн номхон иргэдийн халаас хоосорч, эсрэгээрээ хэн нэгэн эрх мэдэлтний түрийвч түнтийдэг жишиг хэдийнэ тогтжээ- 

Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээг давсныг олон улсын судалгаанаас харж болно. Үе, үеийн төр засгийнхан утаагүй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ч үр дүнгээ өгсөн нь үгүй. Харин ч эсрэгээрээ утаа, агаарын бохирдолт гэх сэдвийг дагаж бизнес эрхлэгчид л олширч байна. Цаана нь энгийн иргэдийн халаас хоосорч, эсрэгээрээ хэн нэгэн эрх мэдэлтний түрийвч түнтийдэг жишиг хэдийнэ тогтжээ. Эл жишиг өнөө жил өмнөхөөсөө ч илүү хүчээ авч байна гэхэд болно. Хэдийгээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газраас утааг бууруулах ажлыг шат дараатай авч, хэрэгжүүлж эхэлсэн ч үр дүн хараахан гараагүй байна. 

Тэд эхний ээлжид гэр хорооллын айл, өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх шийдвэрийг гаргасан. Гэхдээ энэхүү шийдвэрийг бүрэн хэрэгжүүлэхэд Засгийн газар сард 30 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоо бий. Эсрэгээрээ гэр хорооллынхон сард 10 мянган төгрөгийг хэмнэх юм. Эдийн засгийн хүндхэн цаг үеийг туулж яваа өнөө үед Засгийн газар эрсдлийг үл тоож, иргэдээ бодсон нь сайшаалтай ч нөгөө талдаа гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулж өрх бүрийг өндөр үнэтэй халаагуур зуухыг худалдаж авахыг уриалж байна. 
Өнөөдөр нийслэлд 146 мянган өрх гэр хороололд амьдардаг гэх судалгаа бий. Өөрөөр хэлбэл, өнөөгийн эрх баригчид тэр тооны яндан энэ их утааг "үйлдвэрлэж", агаарын бохирдолтын гол шалтгаан гэж үзэж байна. Үнэхээр ч агаарын бохирдлын ихэнх хувийг гэр хорооллынхон "үйлдвэрлэж" байгаа нь үнэн. Гэхдээ энэхүү "үнэн"-ээр түрий барьж, дээр нь утааг багасгах нэрийдлээр гэр хорооллын иргэдэд өндөр үнэтэй халаагуур зуухыг "шахаж" эхэлсэн нь харамсалтай. Учир нь, өнөө маргаашынхаа хоолыг яая гэж яваа иргэд Засгийн газраас санал болгосон хоёр сая 400 мянган төгрөгийн үнэтэй халаагуурыг худалдан авч хүчрэхгүй. 
Хэдийгээр Засгийн газраас 50 хувь хөнгөлж, банкны зээлээр худалдаж авах нөхцөлийг бүрдүүлж өгнө гэж байгаа ч бараг л боломжгүй. Боломжтой байлаа ч эдийн засгийн хувьд чадамжгүй шахам байгаа Засгийн газар дахин олон тэрбум төгрөгийн эрсдлийг үүрч чадах эсэх нь эргэлзээтэй. Учир нь, гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулж бүх өрх халаагуур зуухыг ямар нэгэн аргаар худалдаж авсан тохиолдолд Засгийн газар 225 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоог мэргэжилтнүүд гаргасан байна. Түүнчлэн тэрхүү халаагуур зуухыг нийлүүлж байгаа аж ахуйн нэгж татварын хөнгөлөлтөд хамрагдахыг хүссэн талаар эх сурвалж өгүүлж буй. 
Гэсэн ч Засгийн газрын тэргүүнээс эхлээд сайд, дарга нар халаагуур зуухыг "сурталчилж", гэр хорооллын айл, өрх бүрийг худалдаж авахыг "уриалж", түүнийгээ аль болох иргэдэд эдийн засгийн хувьд ачаалал үүсгэхгүй талаас нь бодолцож байгаагаа хэлж байх юм. Саяхан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Эдийн засгийн бололцоо, боломж муу байгаа ч Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах бодлогын шинжтэй арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна. Эхний ээлжид гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифыг тэглэсэн. Утааг бууруулахын тулд 130-140 мянган тэрбум төгрөг зарцуулсан ч буурсангүй. Ийм их мөнгөөр түлш, зуух сольж утаа шийдэх гэж оролдсон. Энэ мөнгөөр шөнийн тарифаа эрт тэглэсэн бол илүү үр дүн гарах байсан байж магадгүй. Засгийн газар түлш, зуух бус бусад олон төрлөөр утааны асуудлыг шийдэх гэж оролдож байна. Шөнийн тарифыг тэглэхээс гадна хөдөө орон нутагт шилжин суурьшихыг дэмжих, орон нутагт ажлын байр бий болгох, орон сууцжуулах ажлыг зэрэг хийнэ. Улаанбаатар руу түүхий нүүрс оруулдаггүй байх зэрэг арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлнэ" хэмээн ярьжээ. Гэхдээ энэ бүхэн одоохондоо хөрсөнд буугаагүй зөвхөн яриа төдий гэдгийг мартаж болохгүй. 
Ерөнхий сайдын ярианаас чухал анхаарал татаж байгаа зүйл бол халаагуур зуухыг үйлдвэрлэж, худалдах сонирхолтой аж ахуйн нэгжүүд хаанаас гараад ирэв гэмээр хэдэн арваараа бий болсон явдал. Тэд төрөл бүрийн цахилгаан, хийн болон усан халаагуур, зуух, боловсруулсан шахмал түлш, агаар цэвэршүүлэгч, авто машинаас гарах утааг багасгагч шингэн, дулаан алдалт багатай нано технологийн барилгын материал, утаанаас хамгаалах амны хаалт зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээр өрсөлдөж эхэллээ. Харин иргэдийн зүгээс гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан цахилгаан халаагуур, тэр дундаа шөнийн цагаар цахилгаанаа хуримтлуулж, өдрийн цагаар дулаанаа хадгалах шийдлийг илүү их сонирхож байгаа нь лавтай. Гэвч энэ төрлийн цахилгаан халаагуур 1.7-4.5 сая төгрөг, жирийн халаагуурын үнэ халаах талбайн хэмжээ, цахилгаан зарцуулалтаас шалтгаалж 49 мянган төгрөгөөс дээш үнэтэй байгаа нь утааг бууруулах арга механизмаасаа урьтаж гамшиг дагасан "ганган" бизнес гэж харагдахаар байна. Үүнээс үзэхэд жилийн жилд утаа, агаарын бохирдол гэх сэдвийг дагаж үр дүн гэхээсээ илүүтэй бизнес эрхлэгчид л олширч байгаа нь нууц биш. Үр дүнд нь энгийн номхон иргэдийн халаас хоосорч, эсрэгээрээ хэн нэгэн эрх мэдэлтний түрийвч түнтийдэг жишиг тогтжээ. 

Эх сурвалж:

ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
    2017 оны 01 сарын 12

  • irgen
    Turd garsan garsan xumuus in idej uuxaa turuulj bodno, PR xiixee bodno, Songuuliin muchluguu bodno .... Zugeer l ajil xeregch zan gantsxan udaa gargaach dee , Daraa in ta nart idej uux yum zunduu garna sh de , Oir zuurin asuudliig shiidchixvel Mongolchuud xereglee bagatai , shaardlaga sul gedgiig ta nar sain medej bga daa
    2017 оны 01 сарын 12
  • irgen
    Ene tsaxilgaani ximdral, xalaaguurin shaxaa l ba daa, Uridchilan yarij toxirson ba, Nadad neg sanaa ba, Agaarin ursgal bii bolgox xeregtei , buugnursun utaag sarnyilax , Uund gol in xeden terbum oroxgyi xeden zuun say tugrug ch oroxgyi ,Ene talaar sudalgaa xiisen esvel mergejliin xumuusin chadvarig ashiglax estoi yum . Yaag unendee tiim aixtar utaa garaad baigaa yum bish neg dor xet buugnurul uuseed baigaa yum bish uu, Daraa in systemteigeer baga bagaar daraagin arga xemjeegee avna bz,