Монгол Улсын өнөөдрийн байдал утаанаасаа ч илүү бараан байгаа гэхэд хилсдэхгүй. Ихэнх гишүүд нь авилгал, хээл хахуульд автагдчихсан, эдийн засгийн байдал хүндхэн байгаа. Тэгвэл “Авилгын хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон намын гишүүнийг намаас хасах хариуцлагын тогтолцоо”-г мөрдөх тухай Л.Гантөмөр мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Хэрэв энэ мөрийн хөтөлбөр хэрэгжвэл авилгач төрийн түшээдүүд байхгүй болох нь лавтай. Үүнтэй холбоотойгоор тэрээр популизмын талаар хэдэн үг хэлсэн юм. Тухайлбал, “Эх орон ч гэж цээжээ дэлдэж байгаа попилустууд бол хамгийн хуурамч хүмүүс. Би тэдний хэнд нь ч итгэхгүй” гэлээ.
- Эхлэл
- Л.Гантөмөр: Авилгатай холбогдсон гишүүдийг намаас хасна
Л.Гантөмөр: Авилгатай холбогдсон гишүүдийг намаас хасна
2017/01/11
ИХ УНШСАН
Сэтгэгдэл байхгүй байна