• Эхлэл
  • АШУҮИС-ИЙН ХАМТ ОЛОН МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ

АШУҮИС-ИЙН ХАМТ ОЛОН МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ

2017/01/13

АШУҮИС-ийн нийт хамт олон мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэл гаргах болсон шалтгаан нь БСШУС-ын сайд Ж.Батсуурь тус сургуулийн удирдлагыг өөрчлөн, халаа сэлгээ хийхээр санаархах болсонтой холбоотой юм байна. Ингээд мэдэгдлийг бүрэн эхээр нь нийтлэж байна.

 

МЭДЭГДЭЛ

АШУҮИС-ийн эрдэмтэн, профессор багш нар, оюутан залуус, ажилтан, төгсөгчид бид энэхүү мэдэгдлийг албан тушаалын төлөө улайран зүтгэгч, увайгүй нөхдүүдэд хандан гаргаж байна.

Манай хамт олон төр засгаа хүндлэх үүднээс Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын тэргүүлэх их сургуулийг 2013 оны 08-р сараас хойш чадварлаг удирдан, үсрэнгүй хөгжилд хүргэсэн захирал, профессор Г.Батбаатар багшийн хөдөлмөр зүтгэл, хийсэн бүтээснийг нь төрийн гурван өндөрлөг болон холбогдох байгууллагад бичгээр удаа дараа уламжлаж байсан билээ.

Гэвч үүнийг үл ойшоон албан тушаал горилогч, эх орноо гэсэн сэтгэлгүй нөхдүүд,  тухайлбал, БСШУС-ын сайдын зөвлөх Ж.Цолмон мэтийн сургалт эрдмийн ажлын туршлагагүй, урд хашиж байсан ажил үүргээ амжилттай биелүүлж чадаагүй, ашиг сонирхлын зөрчилтэй нөхдийг МАНАЙ ХАМТ ОЛОН ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ГЭДГИЙГ ЭРС МЭДЭГДЭЖ БАЙНА.

Монголын ард түмэн Монгол Ардын Намыг сонгосон. Бид ч бас сонгосон. БСШУС-ын сайд ноён Ж.Батсуурь Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн нэрийг барин улс төрийн бохир шийдвэр гаргахаар улайран зүтгэж байна.

Даргын цүнх барьж албан тушаал горилогчдод манай их сургуулийн үүд хаалга хаалттай,  сургалт эрдэм шинжилгээний академик байгууллагад гишгэх газар байхгүй болно.

Их сургуулиа улс төрийн бохир савраас аварцгаая!

Эрүүл Монгол хүн байж эх орон маань хөгжих учиртай.

Эрдэмтэй, сэтгэлтэй хүн их сургуулийг удирдах учиртай.

АШУҮИС-ийн нийт хамт олон.

 

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу

Ж.Батсуурь сайд зөвлөх Ж.Цолмондоо ”өр”-тэй юү

Экс дэд сайд Ж.Цолмон Анагаахын дээдийг “онилов”


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    haanii alba halaatai ard baigaa lambaa metiin ylcyyd bolioch
    2017 оны 01 сарын 15
  • ZOCHIN
    vneheer oyutnuudaa demjij ajillaj bgaa bagsh nar tsuuhun bolson odoo surguulidaa shinechlel hiisen ni deer shvv
    2017 оны 01 сарын 14
  • Зочин
    эрүүл мэндийн салбар дампуурч байгаа нь сургалтын чанар муу байгаааааатййй холбоотой энэ ашуисд өөрчлөлт хэрэгэтэйй
    2017 оны 01 сарын 14
  • зочин
    бүх салбарт ийм болсон байна иймд төрйн албыг улстөржүүлж буй мэргэжлийн бус Засгийн газрыг огцруулж ийм улайрагч сайд дарга нарт хариуцлага тооцуулахад нэгдэх хэрэгтэй байна. Үйлдвэрчний байгууллага юу хийж байгаа юм. Татвар хурааж өөрсдийгөө цалинжуулахдаа л сайн юм. Одоо хөдлөх цаг чинь болсон. Бүх салбарт намын даалгавар гэж ажлаас халж байна гэнээ. Цагаандаа ч гарч байна да нэг л өдөр хүний аминд хүрсэн бослого гарах байх даа. Тэгээд ч болтунай зайлуулая. Түр дарга нар хуулиа хэрэгжүүл
    2017 оны 01 сарын 14
  • Zochin
    Ta bolioo ajlaa oligtoi hiij chadahgui l bgaashdee naranbaatar geed tsunh barigchtaigaa niilj baahan money gusaal tsadahgui bnuu
    2017 оны 01 сарын 14
  • Zochin
    Batbaatar bagshaa bolij uz ta. Hangalttai idsen, surguul neg tiim deermiin mayagiin bolson. Mongo l oldog gazar. Um eeljtei bdag odoo bur solih bolson
    2017 оны 01 сарын 14
  • Зочин
    ene batbaatar icheesei idej hanadaggui ym bhdaa
    2017 оны 01 сарын 13