• Эхлэл
  • АН-ын даргын сунгаа Хөвсгөл аймагт үргэлжилж байна

АН-ын даргын сунгаа Хөвсгөл аймагт үргэлжилж байна

2017/01/14

Ардчилсан нам даргаа олон нийтийн саналаар сонгохоор шийдсэн билээ. Намын даргын суудалд горилж буй таван нэр дэвшигч 21 аймаг, есөн дүүргээр  явж сурталчилгаагаа бөөндөө хийж буй. Өнөөдөр тэд Хөвсгөл аймагт ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн АН-ын гишүүдтэй уулзаж, өөрсдийн мөрийн хөтөлбөр танилцуулах уулзалтаа хийж байгаа бөгөөд энэ нь тэдний 18 дахь уулзалт юм. Харин одоо Увс, Ховд, Баян-Өлгий, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгууд болон нийслэлийн долоон дүүрэгт ажиллах үлдээд байгаа аж.

АН-ын дүрмийн дагуу нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа дуусахад 15 хоног үлджээ. Нэр дэвшигчдийн сурталчилгаа оны өмнө арванхоёрдугаар сарын 22-ны өдөр эхэлсэн. Сурталчилгаа нийт 40 хоног үргэлжлэх бөгөөд нэгдүгээр сарын 29-ний өдөр санал хураалт болно.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна