• Эхлэл
  • Г.Уянга, С.Жавхлан нарын Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэл

Г.Уянга, С.Жавхлан нарын Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэл

2017/01/11

УИХ-ын гишүүн асан Г.Уянга болон намын гурван гишүүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах 12 үндэслэлийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн билээ.

Тэгвэл Г.Уянгын хүсэлтийг УИХ-ын гишүүн С.Жавхлан хүлээн авч, тэд Ерөнхийлөгчийг огцруулахын төлөө хамтрах болсноо дөнгөж сая мэдээллээ. С.Жавхлан гишүүн УИХ-ын чуулганд Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг өргөн мэдүүлэх аж. УИХ-ын гишүүн асан Г.Уянга "Би Жавхлан гишүүнийг бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг УИХ-д оруулах болсонд баярлаж байна. Ийм хариуцлагатай үйлдлийг хийж байгаа Жавхлан гишүүндээ талархаж байна." хэмээлээ. 

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүд:

Нэгдүгээрт:  Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчлах далд ажиллагааг зохион байгуулахад оролцсон. Хууль бусаар хувьчилсныг хаацайлж байгаагаараа Ерөнхийлөгч зохион байгуулагч гэдгээ баталж байна.

Хоёрдугаарт: Монгол Улсад үлэмж их татварт төлөөгүй нуун дарагдуулсан Ж.Капла нарын этгээдүүдийг хууль зөрчиж өршөөж,  уучлал үзүүлснээр Үндсэн хуулийг зөрчсөн юм.

Гуравдугаарт: Ерөнхийлөгч Рио Тинто компаниас байр авсан нь авлигын шинжтэй байна. 2012 онд Ерөнхийлөгч Брой хаус хотхоноос 7 тоот байрыг 36,396,000 төгрөгөөр хувьдаа хүлээн авчээ. Үүнийгээ Оюу толгой Олон улсын дэмжлэг үйлчилгээний оношоор гэсэн заалтаар хүлээн авсан байсан. Энэ баримтыг шалгах ажлыг хууль хяналтын байгууллага өнөөг хүртэл хийгээгүй байна.

Дөрөвдүгээрт: 2011 оны дөрөвдүгээр сард Рио Тинто компани Ерөнхийлөгчийн эхнэрийн удирддаг төрийн бус байгууллагад 3 сая ам.доллар хүртэлх хэмжээний хандив цуглуулах арга хэмжээг АНУ-д зохион байгуулсан нь авилга байж болзошгүй.

Тавдугаарт: Найз Роберт Пэйнтэрд Монголын мөнгийг зувчуулсан байж болзошгүй. Оюу толгой компанид зөвлөгөө авахаар төсөвт 17.5 тэрбум төгрөг суулгаж, найз Роберт Пэйнтэр болон түүний эхнэрийн эзэмшлийн хуулийн компанид шилжүүлсэн байна.

Зургаадугаарт: Санхүү эдийн засгийн нөхцөл байдлаа тооцолгүй, АСЕМ -ын уулзалт хийснээр эдийн засгийн хүндрэлийг гүнзгийрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан.

Долоодугаарт: Байнга төвийг сахих бодлого гэгчийг дур мэдэн зарлаж Монгол Улсын гадаад бодлогод хохирол учруулсан. Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-тай зөвшилцөлгүй дур мэдэн дэлхий дахинд зарласан нь манай улсын гадаад бодлогыг гажуудалд орууллаа.

Наймдугаарт: Монгол Улсыг нэгдмэл биш холбооны улс болгох бодлогыг баримталж байна. Монгол Улс нэгдмэл биш аймгуудын холбооны улс болох гэж байна.

Есдүгээрт: Давхар дээлийг анх бий болгосон. Ерөнхийлөгч ерөнхий сайдаар ажиллах байх үедээ анх удаа давхар дээлийг санаачилж, Үндсэн хууль зөрчин Засгийн газраа бүхэлд нь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байсан.

Аравдугаарт: Ухаалаг төр гэгчээр төрийг өмчгүй хүчгүйдүүлэх бодитой алхам хийсэн. 

Арваннэгдүгээрт: Ерөнхийлөгч жил бүр УИХ-д ажлаа тайлагнах ёстой. Гэтэл 8 жилийн хугацаанд ганц удаа УИХ-д ажлаа тайлагнасан.

Арванхоёрдугаарт: Эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулж эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх ажлаа үргэлжлүүлсээр байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • ЗОЧИН
    Жавхаа минь одооны хүмүүс Элбэгээг огцруулах юмсан гээд байгаа боловч чамайг урдаа бариад ард чинь үлдэнэ шүү эргэн тойронд байгаа улс төрч,удирдах хүмүүс нар дандаа худлаа гарууд шүү
    2017 оны 01 сарын 16
  • zochin
    ene 2 ch de Ard tvmniihee toloo yu hiisen yn Hudlaa showudaj ner hvndee osgood
    2017 оны 01 сарын 16
  • иргэн
    Үндэслүүд нь чухам үнэн байна Гэлээч Элбэгээгийн гар хөл МАНАН бүлэн төрийн толгойд би яаах ч үгүй хараж бай иргэдээ хулгайч нарыг
    2017 оны 01 сарын 16
  • иргэн
    Үндэслүүд нь чухам үнэн байна Гэлээч Элбэгээгийн гар хөл МАНАН бүлэн төрийн толгойд би яаах ч үгүй хараж бай иргэдээ хулгайч нарыг
    2017 оны 01 сарын 16
  • иргэн
    Үндэслүүд нь чухам үнэн байна Гэлээч Элбэгээгийн гар хөл МАНАН бүлэн төрийн толгойд би яаах ч үгүй хараж бай иргэдээ хулгайч нарыг
    2017 оны 01 сарын 16
  • иргэн
    Үндэслүүд нь чухам үнэн байна Гэлээч Элбэгээгийн гар хөл МАНАН бүлэн төрийн толгойд би яаах ч үгүй хараж бай иргэдээ хулгайч нарыг
    2017 оны 01 сарын 16
  • 0000
    Үндэслүүд нь чухам үнэн байна Гэлээч Элбэгээгийн гар хөл МАНАН бүлэн төрийн толгойд би яаахч үгүй хараж бай иргэдээ хулгайч нарыг
    2017 оны 01 сарын 16
  • 0000
    Үндэслүүд нь чухам үнэн байна Гэлээч Элбэгээгийн гар хөл МАНАН бүлэн төрийн толгойд би яаахч үгүй хараж бай иргэдээ хулгайч нарыг
    2017 оны 01 сарын 16
  • 0000
    Үндэслүүд нь чухам үнэн байна Гэлээч Элбэгээгийн гар хөл МАНАН бүлэн төрийн толгойд би яаахч үгүй хараж бай иргэдээ хулгайч нарыг
    2017 оны 01 сарын 16
  • 0000
    Үндэслүүд нь чухам үнэн байна Гэлээч Элбэгээгийн гар хөл МАНАН бүлэн төрийн толгойд би яаахч үгүй хараж бай иргэдээ хулгайч нарыг
    2017 оны 01 сарын 16
  • Зочин
    Үндэслүүд нь чухам үнэн байна Гэлээч Элбэгээгийн гар хөл МАНАН бүлэн төрийн толгойд би яаахч үгүй хараж бай иргэдээ хулгайч нарыг
    2017 оны 01 сарын 16
  • Зочин зочин
    наад Уяангаас чинь болж өгвөл зайгаа барьж хол явах авгайн нэг дээ Жавхлаан чамд ойлгох цаг ирнэээээээээээ
    2017 оны 01 сарын 16
  • baagi
    ogtsruulii ogtsruulii
    2017 оны 01 сарын 16
  • ард
    огцруулая
    2017 оны 01 сарын 15
  • Зочин
    Монголчууд аа Худлаа ярьж, молигдож, луйвардаж завшихыг гаргуун эзэмшсэн, монгол орноо харийнханд худалдаж дуусгах зорилготой энэ муухай хүнээс нэг хоногийн өмнө ч гэсэн салах хэрэгтэй. Хойшиход нь ч сургамж болно.
    2017 оны 01 сарын 15
  • Зочин
    Ungaaa Jungaaa 2
    2017 оны 01 сарын 15
  • Хангай
    Жавхлан минь наад ногоон авгайгаас аль болох хол байгаарай, их муу энергитэй амьтан байдаг юм гэнэ лээ шүү, Бие нь өвддөг, мартаж санадаг, зэрлэг, муйхар болдог гэхчлэн, Харваас сэжгийн авгай,
    2017 оны 01 сарын 15
  • дэмжиж бн
    тэнэг, хүзүүгүй, толгойгүй зөвхөн худлаа ярьдаг хэлтэй элбэгдоржийг аль эрт огцруулах байсийн сайн байна, ард түмэн мал бишшүү түүнийг хүн бүр үзэн ядаж бн авсан авилгыг нь илрүүлж шоронд хийх хэрэгтэй
    2017 оны 01 сарын 14