Эцэг эхчүүдийн хамгийн их асууж буй зүйлийн нэг нь сурагчдын амралтыг хойшлуулах эсэх тухай. Өмнө нь Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Хотын дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/ын сайд нарт нийслэлийн сурагчдын амралтыг сунгах хүсэлт гаргасан. Гэхдээ хүүхдийн өвлийн амралт нэгдүгээр сарын 19 хүртэл үргэлжлэх учраас, цаг агаарын байдал, томуу томуу төст өвчний тархалтын байдлыг харж судалсны үндсэн дээр амралтыг сунгах эсэхийг шийдэх нь зүйтэй гэсэн хариулт өгөөд байсан юм. Тэгвэл ирэх долоо хоногт сурагчдын амралтыг сунгах эсэхийг шийдэх бололтой.
Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан судалгаагаар өнгөрсөн долоо хоногт томуу, томуу төст өвчний дэгдэлт буурсан үзүүлэлттэй гарсан байна. Энэ хэвээр, цаашилбал өвчлөл буурах юм бол сурагчдын амралтыг сунгахгүй гэсэн мэдээлэл байна. Мэдээж өвчлөл ихсэх шинж тэмдэгтэй байвал амралтыг сунгана. Ямартаа ч нэгдүгээр сарын 19-нээс өмнө буюу ирэх долоо хоногт хүүхдийн амралтыг сунгах эсэх талаар ямар нэгэн шийдвэр гарах бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна