Монголчуудын үндэсний баяр Цагаан сарын шинийн нэгэн энэ жил хоёрдугаар сарын 27-нд тохиож буй. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу бол Цагаан сарын шинийн нэгнээс гурван хүртэл бүх нийтээр амардаг болсон. Энэ жилийн шинийн нэгэн даваа гаригт тохиож байгаа учраас албан ёсны амралтын өдөр буюу бямба, ням гаригийг оролцуулаад дөрөв хоног амрах нь. Уг нь цагаан сарын битүүний өдөр хагас амралтын өдөр байдаг. Энэ жилийн хувьд битүүн ням гаригт таарч байгаа учраас амралтын өдрийг шилжүүлэх үү гэсэн асуулт дахиад гарч ирэх нь.
Засгийн газраас өмнө нь хоёр ч удаа ажлын өдрийг шилжүүлэх шийдвэр гаргаж байсан учраас дахиад нэг “шилжилт”-ийн асуудал гарч ирэх нь үү гэсэн хүлээлт үүсээд байна. Хэрвээ Засгийн газар ням гаригийн амралтын өдрийг нөхөж дараагийн долоо хоногийн ажлын өдөр рүү шилжүүлбэл, тав хоног, шилжүүлэхгүй бол дөрөв хоног үргэлжлэн амрах нь ээ. Бодвол сар шинийн баяр дөхөхөөр Засгийн газраас энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргах бололтой.


Сэтгэгдэл байхгүй байна