• Эхлэл
  • Алт олборлож байсан хоёр залуу хиймэл цөөрөмд живжээ

Алт олборлож байсан хоёр залуу хиймэл цөөрөмд живжээ

2017/01/16

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Будант тээл” гэдэг газар хоёр хүн хиймэл нууранд живж амиа алджээ. Тэд гар аргаар алт олборлогсод байсан бөгөөд алт угаахаар ухсан нүхэнд тунасан хиймэл нуурын ус задарч, дотор нь байсан хоёр хүн живсэн талаарх дуудлага нэгдүгээр сарын 13-нд аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу Архангай аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 2 автомашин, Цагдаа, Шүүхийн шинжилгээний албаны 6 албан хаагч 1 автомашин, ар гэр болон орон нутгийн 40 иргэн 6 автомашин, нийт 58 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа ч цогцсыг олоогүй байна. Осолдсон иргэд тус сумын харьяат 26, 28 настай залуус байжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна