• Эхлэл
  • Бөмбөг тавьсан гэж сүрдүүлсэн этгээдийг Монголоос албадан гаргажээ

Бөмбөг тавьсан гэж сүрдүүлсэн этгээдийг Монголоос албадан гаргажээ

2017/01/16

Хэдхэн хоногийн өмнө нийслэлийн төв талбайн зүүн талд байрлах "Централ таур"- гадаадын иргэн бөмбөг дэлбэлнэ гэж заналхийлж, онцгой байдал болон цагдаагийнхан байшинг хамгаалалтад авч, дотор нь байсан хүмүүсийг гаргаж, хөл хорио тогтоосон. Сүрдүүлэгч этгээд Сэнтрал таурын зургадугаар давхарт байрлах Канад улсын Элчин сайдын яамны  байранд Элчин сайдтай уулзахаар 16.00 цагийн орчимд очсон.  Элчин сайдын яамны зүгээс тухайн иргэнд уулзуулах боломжгүй гэсэн хариултыг өгөхөд Дани улсын иргэн элчин сайдын яамны ажилтантай үл ойлголцож, бөмбөг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн. Энэ үед "Сэнтрал таур"-ын хамгаалалтын алба цагдаагаас тусламж хүсч, дуудлага өгсөн. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид, нийслэлийн Онцгой байдлын газрын аврагчид ажиллаж, нарийн шалгалт хийсэн тэсрэх бөмбөг илрээгүй гэж мэдээлсэн. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа хэмээгээд тухайн этгээдэд ямар хариуцлага тооцох тухай мэдээлэл гараагүй учир сошиалаар бөмбөг дэлбэлнэ гэсэн этгээдийг багахан мөнгөөр торгоод өнгөрөөжээ гэсэн яриа хүртэл гарсан. Тэгвэл өнөөдөр Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газраас "Централ тауэр"-т бөмбөг тавьсан гэх хэрэгт холбогдсон АНУ-ын иргэнийг 2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр албадан гаргасан. Энэ хүн урьд нь манай улсад таван удаа зорчиж байсан. Дандаа ОХУ-аар дамжиж ирж байсан юм байна лээ. Өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй" хэмээн мэдээллэв. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна