• Эхлэл
  • “Зон олны нам”-ыг бүртгэхээс татгалзав

“Зон олны нам”-ыг бүртгэхээс татгалзав

2017/01/16

“Зон олны нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Э.Одбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм гэж Улсын Дээд шүүхээс мэдээллээ. 

Дашрамд сануулахад улс төрийн намыг бүртгүүлэхэд тодорхой хэмжээний шаардлагууд тавигддаг. Үүний өмнө буюу өнгөрсөн жилийн сүүлчээр "Үнэн ба зөв" нэртэй намыг мөн бүртгэхээс татгалзаж байсан юм. 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна