• Эхлэл
  • Хүүхдийн 30 ортой тасаг нээлээ

Хүүхдийн 30 ортой тасаг нээлээ

2017/01/16

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн тушаалаар УХТЭ-ийн хүүхдийн тасгийн орыг нэмэгдүүллээ. УХТЭ-ийн Уламжлалт эмчилгээний насанд хүрэгсдийн тасгийг бүрэн чөлөөлж хүүхдийн тасаг болгон 30 ор нэмж гарган нэгдүгээр сарын 12-ноос хүүхдүүдээ эмчилж эхлээд байна. Уг тасагт гэрээт эмч 4, гэрээт сувилагч6, УХТЭ-ийн эмчилгээний тасгуудаас 9 сувилагч нэмэлтээр ажиллаж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн 7 хорооны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна. Мөн шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийг ЭМЯ болон “Эсэн трейд” компанийн хандиваар шийдсэн байна. Үүнд:  Өвчтөний ор 7, өвчтний хяналтын монитор 3 ш, амьсгалын аппарат 2ш, сорох төхөөрөмж 4ш, кушетка 5, өвчтөний шүүгээ 1 ш, дуслын хөл, дуслын орбит зэрэг 19 нэр төрлийн  эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга А. Оюунчимэг тэргүүтэй эмч сувилагч нарын баг хүүхдийн тасгийн эмч, сувилагч нарт “Хүүхдийн яаралтай тусламж”, “Цус цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ”, “Халдвар хяналт” зэрэг сэдвүүдээр 3 чиглүүлэх удаагийн сургалт явуулсан ба цаашид Эмийн зохистой хэрэглээний талаар хүүхдийн тасгийн эмч, сувилагч нарт сургалт хийхээр төлөвлөөд байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна