• Эхлэл
  • Сурагчдын амралтыг сунгалаа

Сурагчдын амралтыг сунгалаа

2017/01/17

-Гэхдээ зөвхөн нийслэл болон Ховд, Завхан аймагт-

Сурагчдын амралтыг сунгах эсэх тухай асуулт эцэг эхчүүдийн анхаарлыг татаж буй. Тэгвэл өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас сурагчдын амралтыг нэгдүгээр сарын 30 хүртэл сунгаж байгаагаа мэдэгдлээ. Энэ талаар БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга  М.Мөнхбаатар, Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Т.Хулан нар мэдээлсэн юм.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан статистик судалгаагаар томуу, томуу төст өвчний өвчлөл буурсан үзүүлэлттэй гарсан ч хоёрдугаар сарын 20-ний өдөр хүртэл цаг агаар эрс хүйтрэх учраас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг ийн сунгахаар шийдсэн байна.

Мөн Завхан, Ховд аймгийн Засаг дарга нараас хүйтний эрс чангарч байгаатай холбогдуулан сурагчдын амралтыг сунгах хүсэлт гаргасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд тушаал гаргаж, дээрх хоёр аймгийн сурагчдын хичээлийг мөн долоо хоногийн хугацаатай буюу нэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гаргажээ. Одоогоор бусад аймгийн удирдлагуудаас сурагчдын амралтыг сунгах талаар хүсэлт ирүүлээгүй тул товлосон хугацаандаа хичээллэж эхлэх аж. 

Харин цэцэрлэг болон их, дээд сургуулиуд хичээлээ хэвийн үргэлжлүүлэх юм байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна