Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд зохион байгуулж буй “Хүүхдийн амилуулах суурь тусламж”-ийн хоёрдахь удаагийн сургалт 1 сарын 16-ны өдөр боллоо.
Уг сургалтыг өмнөх сургалтаар бэлтгэгдсэн “Үндсэн зааварлагч” нар удирдан, төслийн богино хугацааны мэргэжилтэн, хүүхдийн яаралтай тусламжийн эмч Иноүэ Нобүаки зөвлөхөөр ажилласнаараа онцлогтой байлаа. Энэ удаагийн сургалтад Баянгол, Багануур, Налайх, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс тус бүр нэг хүүхдийн эмч хамрагдаж нийт 8 эмч нар “Зааварлагч”-аар бэлтгэгдлээ.


Сэтгэгдэл байхгүй байна