• Эхлэл
  • Үндэсний үйлдвэрлэгчдийн дэмжих худалдааны нэгдсэн төвтэй болно

Үндэсний үйлдвэрлэгчдийн дэмжих худалдааны нэгдсэн төвтэй болно

2017/01/19

Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн сайд П.Сэргэлэн ажлаа хүлээн авсан даруйдаа салбараа хөгжүүлэх чиглэлээр олон чухал ажлуудыг санаачлан хийж хэрэгжүүлэхээ мэдэгдээд байсан билээ. Жижиг дунд үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх шинээр байгуулахад дэмжлэг үзүүлэх явдал улс орон болон иргэд санхүүгийн хүндрэлтэй байгаа цаг үед хамгийн чухал асуудлудын тоонд зүй ёсоор орох бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд 21 аймагт шинээр 100 үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэх, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдийг дэмжих болон бусад олон чухал асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр зорьж сайдын зөвлөлөөр батлуулан ажлаа эхлүүлж байгаад нь олон нийт талархалтай хандаж байна. Сайдын санаачилсан жижиг дунд үйлдвэрлэлтэй холбоотой зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол бренд төслийн нэгж байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болоод байна.

Төслийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг дотоодын болон олон улсын зах зээлд сурталчилан таниулах борлуулалтыг нэмэгдүүлэхэд туслах, Тэнгэр худалдааны төвд байгуулагдсан үндэсний бүтээгдэхүүний нэг цэгийн төвөөр дамжуулан түрээсийн нэн хөнгөлөлтттэй нөхцөлөөр Улаанбаатар хотын хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнийг ямар нэг шат дамжлаггүйгээр шууд худалдан борлуулах боломж нөхцөлийг олгох, үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төрөл бүрийн сургалт, үзэсгэлэн экспонуудыг зохион байгуулах болон бусад олон чиглэлийг үйл ажиллагаануудыг үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан зохион байгуулахаар үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болоод байна. Монгол түмнээрээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг сар шинийн баярт зориулсан томоохон хэмжээний үзэсгэлэн худалдааг цагаан сарын босгон дээр буюу 2-р сарын эхээр зохион байгуулсанаар энэхүү төслийн үйл ажиллагаа албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлнэ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна