• Эхлэл
  • 15 настай мексик хүү багш болон ангийхан руугаа бууджээ

15 настай мексик хүү багш болон ангийхан руугаа бууджээ

2017/01/19

Зүүн хойд Мексик дэх Монтеррей хотод 15 настай сургуулийн сурагч багш болон ангийнхаа хүүхдүүд рүү буудаж шархтуулаад, дараа нь өөрийнхөө толгой руу буудсан хэрэг гарсан байна. Colegio Americano del Noreste гэх хувийн сургуулийн сурагч анги дотроо долоон удаа буудсан бөгөөд хичээл орж байсан багш болон ангийнх нь гурван сурагч оногдсон.  Гэмтсэн хүмүүсийг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд 24 настай багш, 14 настай охин, хүү гурав толгой тус газраа буудуулсан тул биеийн байдал маш хүнд байгаа гэнэ. Мөн 15 настай өөр нэгэн сурагч харьцангуй хөнгөн бэртжээ. Харин өөрийгөө буудсан гэмт этгээд буюу 15 настай хүү тэр дороо нас баржээ. 

Багш болон ангийнхаа хүүхдүүд долоон удаа буудсан бичлэг нь сургуулийн хяналтын камерт хадгалагдан үлдсэн байна. Бичлэг сошиал сүлжээнд тавигдсан боловч удалгүй устгажээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна