Манай урд хөрш БНХАУ-ын хилийн боомтууд уламжлалт цагаан сарын баяраараа ажилладаггүй. Энэ дагуу буюу “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу энэ нэгдүгээр сарын 27-29-нд Монгол, Хятадын хилийн боомтууд ажиллахгүй юм байна. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.
Өмнөд хөрш БНХАУ-ын цагаан сарын шинийн 1 энэ нэгдүгээр сарын 27-нд болж буй. Харин монголчуудын хувьд хоёрдугаар сарын 27-нд цагаан сарын баяраа тохиож буй гэж Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдээс зарлаад байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна