Монголын Засгийн газар ОУВС-гээс зээл авах хүсэлт гаргаж хэлэлцээ үргэлжилж байгаа билээ. Энэ дагуу өнгөрсөн оны аравдугаар сард тус сангийн төлөөлөгчид Монголд арав гаруй хоног ажиллаад буцсан талаар бид мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр мөн тус сангийн шинжээчид Монголд ирж ажиллах юм байна.
Монголын Засгийн газар өнгөрсөн есдүгээр сараас эхлэн ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан бөгөөд ирэх хоёрдугаар сард ОУВС-гаас эцсийн хариуг өгөх юм.
ОУВС нь “Standby credit facility”, “Standby arrangement” гээд хоёр төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. “Standby credit facility” хөтөлбөр нь бага орлоготой улсуудад олгох нэн хямдралтай зээл, харин “standby arrangement” нь бага, дунд орлоготой улсуудад олгох стандарт, жирийн зээлийн хөтөлбөр.
Монголын Засгийн газар ОУВС-гийн дэмжлэгийг авбал “Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд 1-1.5 тэрбум ам.доллар орж ирэх гэнэ. Мөн Японы Засгийн газраас хоёр тэрбум хүртлэх ам.доллар олгохоо илэрхийлжээ.
Хэрэв ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдвал төсвийн сахилга бат бий болно гэж зарим улстөрчид үздэг. Харин зарим эдийн засгийн хувьд зээл олголт буурч, эсрэгээрээ эдийн засагт “хохиролтой” гэж дүгнэх юм бий.
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу
OУВС-гийн төлөөлөгчид Монголд ажиллаад буцлаа
Эдийн засгийн бурхад Монголыг дахин ивээж магадгүй байна
Сэтгэгдэл байхгүй байна