• Эхлэл
  • Хүүхдийн мөнгө авахад дахин хүсэлт гаргах шаардлагагүй

Хүүхдийн мөнгө авахад дахин хүсэлт гаргах шаардлагагүй

2017/01/20

Засгийн газрын 2017 оны нэгдүгээр сарын 18-ны буюу хуралдаанаас хүүхдийн мөнгөний олголтын журамд өөрчлөлт оруулах тухай шийдвэр гаргасан тухай бид мэдээлсэн. Засгийн газраас гаргасан албан ёсны мэдээнд 

-Хүүхэд болон эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь үйлчлүүлэх банкаа өөрөө сонгох эрхтэй. Хүсэлт гаргахдаа иргэний цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, хэрэв хүүхэд 16 нас хүрсэн бол иргэний цахим үнэмлэхийг нь авч банкинд бүртгүүлэх ёстой.

Хүүхдийн мөнгийг банкинд хүсэлт гаргасан сараас нь тооцож сар бүрийн 20-ны өдрөөс хойш олгохоор журамд заасан байна.  гэж мэдээлсэн. Үүнээс үүдээд хүүхдийн мөнгө өмнө авч байсан ч гэсэн дахин хүсэлт гаргах юм байна гэсэн ойлголт нийтэд төрөөд байсан юм. Тэгвэл албаны эх сурвалж "Заавал шинээр хүсэлт гаргах шаардлагагүй" гэж өнөөдөр мэдэгдсэн байна. 

Тухайлбал:Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Мандхай

-Хүүхдийн мөнгийг "Хүний хөгжил" сангаас олгодог байсныг нийгмийн халамжийн сангаас олгодог болсноос өөр өөрчлөлт ороогүй. Иргэд дахин бичиг баримт бүрдүүлж арилжааны банкуудад хүсэлт гаргах шаардлагагүй.

Харин шинээр төрсөн хүүхдүүд маань заавал өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, арилжааны банкинд хандаж хүсэлт гаргах ёстой. Шинэ төрсөн хүүхдээ бүртгүүлээгүйгээс болоод нэг айлын хоёр хүүхдийн нэг нь хүүхдийн мөнгө авах тохиолдол гарч байгаа. Тиймээс сум, хорооныхоо нийгмийн халамж хариуцсан мэргэжилтэнд хандаж шинэ төрсөн хүүхдийнхээ мэдээллийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд оруулаарай гэсэн байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна