• Эхлэл
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХХК “Чалко”-ийн өрийг IV сард төлж дуусна

“Эрдэнэс-Тавантолгой” ХХК “Чалко”-ийн өрийг IV сард төлж дуусна

2017/01/20

“Эрдэнэс-Таван толгой” ХК  энэ оны нэгдүгээр улирлаас эхлэн Цанхийн Зүүн уурхай нэг тонн нүүрсийг 59.3 ам.доллар /уурхайн аман дахь үнэ, хилийн боомт дээр 70 ам.доллар/-аар борлуулж эхэлсэн талаар бид өмнө мэдээлж байсан /Холбоотой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү/

Тэгвэл тус компани Баруун Цанхийн уурхайн нүүрсний үнээ мөн өсгөж, нэг тонн нүүрсийг 71,5 ам.доллараар зарж байхаар болсноо өнөөдөр Ерөнхий Ж.Эрдэнэбатад мэдээлсэн байна. Санхүү, эдийн засгийн хүнд үед төрийн өмчийн “Эрдэнэс-Тавантолгой” компани ийн экспортын бүтээгдэхүүний үнээ өсгөсөн нь мэдээж сайн мэдээ.  

Тус компанийн захирал Д.Ариунболд Ерөнхий сайдтай уулзсаныхаа дараа хэвлэлийнхэнд энэ талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "300 мянган тонн нүүрсээ нэг тонныг 71.5 ам.доллароор 100 хувь бэлэн мөнгөөр худалдаалж, 22.5 сая ам.долларын орлого “Эрдэнэс-Тавантолгой” компанид орж ирэх боломжийг бүрдүүлэх гэрээ хэлэлцээр хийлээ. “Эрдэнэс-Тавантолгой” Баруун цанхийн уурхайн нүүрсний нэг тонныг 71.5 ам.доллараар шууд уурхайн аман дээрээс зарахаар боллоо. Өмнө нь уурхайгаас боомт хүртэл 240 км тээвэрлээд 70 ам.доллараар борлуулдаг байсан бол нээлттэй сонгон шалгаруулалт явуулснаар үнийг зах зээлийн үнэд ойртуулсан" гэлээ.

Энэ нь Эрдэнэс-Тавантолгой компани байгуулагдсанаас хойшхи хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээ гэдгийг тэрбээр онцоллоо.

"Өнөөдөр бид зөвхөн баруун Цанхиас гарсан нүүрсээ борлуулах эрхтэй. Харин зүүн Цанхиас гарах нүүрсийг “Чалко” компанийн өрөнд өгдөг. "Чалко компанид 76.5 сая ам.долларын өртэй. Эхний гурван сард өндөр үнээр нүүрсээ нийлүүлнэ. Дөрөвдүгээр сарын 1-нд "Чалко"-гийн өрийг бүрэн дарна хэмээн бодож байна" гэж "Эрдэнэс-Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд хэллээ.

"Эрдэнэс-Тавантолгой" компанийн ТУЗ-аар энэ онд батлуулсан төлөвлөгөөний дагуу нийт 11,5 сая тонн нүүрсийг худалдах төлөвлөгөө гаргасан байна.

 


Сэтгэгдэл байхгүй байна