• Эхлэл
  • Ослоор амиа алдсан циркийн жүжигчдийг өнөөдөр хөдөөлүүлнэ

Ослоор амиа алдсан циркийн жүжигчдийг өнөөдөр хөдөөлүүлнэ

2017/01/23

Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт өнгөрөгч баасан гариг буюу нэгдүгээр сарын 19-нд зам тээврийн ноцтой осол гарч, орон нутагт тоглолт хийхээр явж байсан “Аса” циркийн гурван жүжигчин амиа алдсан.   Тодруулбал, тус сумын нутаг дэвсгэр "Тээг толгой" гэх газарт амины "Toyota Estima" маркийн автомашин, "Daewoo Ultranovus", "Lexus 570" маркийн автомашинуудтай мөргөлдөж, улмаар циркийн жүжигчид амиа алдсан байна. Машинд зургаан жүжигчин явж байсан бөгөөд одоо гурван хүний биеийн байдал хүндэвтэр Булган аймгийн Рашаант сумын эмнэлэгт анхны тусламж үзүүлэн нийслэлд ГССҮТ-д эмчлүүлж байна.

 

 

 

 

 

 

Амиа алдсан жүжигчид алиалагч Н.Баасанжаргал, илбэчин М.Гантулга болон жонглёрчин Б.Идэр нар бүгдээрээ чадварлаг залуу уран бүтээлчид. Илбэчин М.Гантулга “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцож байснаараа нь монголчууд сайн мэднэ. Ийн ид хийж бүтээх насандаа зам тээврийн ослоор амь насаа алдсанд ар гэрийнхэн, найз нөхөд, хамт олон нь эмгэнэн гашуудаж байна. Тэднийг өнөөдөр эцсийн замд нь үдэж, салах ёслол үйлдэх аж.

Ослын талаар  "Замд шөнө ачааны тэрэг гэрлээ унтраасан зогсож байсан гэсэн. Тэр машиныг тойроод зам руу орох гэтэл урдаас нь жийп машин гараад ирсэн. Тэгээд л хоёр талаасаа мөргөлдөж, осол гарсан бололтой" гэж ярилцаж байгаа аж.

Хэргийг Булган аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • um ma ni bad me hum
    asar ih hurdtai yavj l dee
    2017 оны 01 сарын 24