Ноён уулын гэж нэрлэгдсэн маргаан, тэмцэл сүүлийн хоёр, гурван жил үргэлжилж байгаа. Эртний олдворт Ноён уулын орчимд олборлолт явуулахыг эсэргүүцсэн иргэний хөдөлгөөнүүдийн тэмцэл шүүхийн шатнаа ирсээр мөн л хоёр жил гаруй хугацаа өнгөрч, хэд хэдэн удаа шүүх хурал товлож хойшлогдож байна. Хамгийн сүүлд буюу нэгдүгээр сарын 9-нд зарлагдсан байснаа мөн л хойшилсон шүүх хурал өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд болох юм. Товчхондоо иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс Ноён уулд олборлолт хийхээр Засгийн газраас олгосон лицзензийг хүчингүй болгохоор хандсан. Анхан шатны шүүхээс 2016 он тавдугаар сарын 19-нд лизензийг түр түтгэлзүүлэх шийдвэр гаргасан. Харин хариуцагч Ашигт малтмалын газар давж заалдан, дахин буцаагдсан гэх мэтээр үргэлжилсээр байгаа юм. Өмнөх шүүх хурлаар нэхэмжлэгчдийн зүгээс Засгийн газрын төлөөллийг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан. Өнөөдөр болох шүүх хуралд Засгийн газар оролцох эсэх, цаашилбал дахиад л хойшлогдох эсэх нь тодорхойгүй байна.
А.Ану
Сэтгэгдэл байхгүй байна