• Эхлэл
  • Монгол цэргүүд НАТО-гийн медалиар энгэрээ мялаалаа

Монгол цэргүүд НАТО-гийн медалиар энгэрээ мялаалаа

2017/01/27

НАТО-гийн медаль гардуулах ёслолын ажиллагаа "Шинэ Кабул"-д боллоо. 

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй "Умард Атлантын гэрээний байгууллага"-ын цэргийн хүчний тэргүүлж буй "Шийдвэртэй дэмжлэг" олон улсын цэргийн ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын lV ээлжийн бие бүрэлдэхүүнд уг шагналыг олгов. 

Тус ажиллагаанд Кабул хотын Хамгаалалтын хүчний захирагч, бригадын генерал Николас Понд, Хамгаалалтын хүчний захирагчийн орлогч, дэд хурандаа Курт Смит, "Шинэ Кабул" баазын аюулгүй байдал, хамгаалалтын захирагч, ахмад Жошва Томпсон нар болон эвслийн цэргийн бие бүрэлдэхүүн оролцлоо.

Медаль гардуулах ёслолын үйл ажиллагаанд зориулж Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын IY ээлжийн бүрэлдэхүүнээс бэлтгэсэн жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтуудыг зочид төлөөлөгчдөд сонирхууллаа. Үүний дараа хүндэт зочдод Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоо, монгол гэрийн тухай танилцуулга хийж халуун дотно яриа өрнүүллээ.

Эх сурвалж: БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна