• Эхлэл
  • “ЦАГААН САР ЭКСПО-2017” үзэсгэлэн худалдааны бүртгэл явагдаж байна

“ЦАГААН САР ЭКСПО-2017” үзэсгэлэн худалдааны бүртгэл явагдаж байна

2017/01/27

Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтан “ЦАГААН САР ЭКСПО-2017”-ын үзэсгэлэн худалдааг 2017 оны 2-р сарын 17-23 өдрүүдэд МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн зааланд зохион байгуулах гэж байна.

Энэхүү үзэсгэлэн худалдааны онцлог нь дан ганц үндэсний үйлвэрлэгчид гэлтгүй олон улсын стандартад нийцсэн чанартай бараа бүтээгдэхүүн импортлогч аж ахуй нэгжүүдийг хамруулах, мөн шилдэг экспортлогч компианууд, дотоодын хэрэгцээг хангагч бүх шатны үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгжүүд оролцох болно.

Оролцох хүсэлтэй аж ахуй нэгжүүд 2017 оны 2-р сарын 1-ний дотор бүртгэлийн хуудсаа ирүүлнэ үү.

Ураг төрлөөрөө уулзан золгох сар шинийн баяраар тус үзэсгэлэн худалдаандаа өргөнөөр хүрэлцэн ирж, сар шинийн бэлтгэлээ нэг дороос базаан, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан шинэлэхийг хүсэн ерөөе.

Хамтран зохион байгуулагч: 
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар

Холбоо барих: 
Үзэсгэлэн яармагийн газар, Импортлогчдын зөвлөл
Утас: 312371, 99070953
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn

Бүртгэлийн хуудсыг ЭНД дарж авна уу

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна